“МОНГОЛ ШУУДАН” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО
"Монгол шуудан” ХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 2-р сарын 13-ны өдрийн №20/01 тоот тогтоолоор 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 3.3 төгрөг буюу нийт 331 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болов.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2020 оны 5-р сарын 01-ний өдрөөс "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Бусад мэдээ