“МОНГОЛ ШУУДАН” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО
"Монгол шуудан” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 2-р сарын 18-ны өдрийн №21/03 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1.68 төгрөг буюу нийт 167.3 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ нь нийт цэвэр ашгийн 30 хувьтай тэнцэж байна.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2021 оны 5р сарын 01-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Бусад мэдээ