{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
МОНГОЛ УЛСЫН ЭКСПОРТ, гол түнш улсаар, жил бүрийн эхний 5 сарын байдлаар

МОНГОЛ УЛСЫН ЭКСПОРТ, гол түнш улсаар, жил бүрийн эхний 5 сарын байдлаар


Монгол улс 2023 оны эхний 5 сард нийт 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.8 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 6.3 тэрбум ам.доллар, импорт 3.5 тэрбум ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.5 (35.3%) тэрбум ам.доллароор, экспорт 2.2 (54.4%) тэрбум ам.доллароор, импорт 325.7 (10.4%) сая ам.доллароор тус тус өсжээ. Харин 2023 оны 5 дугаар сард экспорт өмнөх сараас 98.7 (7.5%) сая ам.доллароор буурч, импорт 81.5 (11.3%) сая ам.доллароор өссөн байна.

Гадаад худалдааны тэнцэл 2023 оны эхний 5 сард 2.8 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.9 (3.0 дахин) тэрбум ам.доллароор өсжээ. Харин 2023 оны 5 дугаар сард 418.0 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сараас 180.2 (30.1%) сая ам.доллароор буурсан байна. БНХАУ-тай 2023 оны эхний 5 сард 7.1 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 73.2 хувийг эзэлж байна.

БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 61.7 хувийг чулуун нүүрс, 18.9 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.4 хувийг алт эзэлж байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ