{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Монгол Улсын экспорт өмнөх оны мөн үеэс 24.3%-иар өслөө

Монгол Улсын экспорт өмнөх оны мөн үеэс 24.3%-иар өслөө


Монгол Улс 2023 оны эхний 10 сард нийт 161 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.0 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 12.5 тэрбум ам.доллар, импорт 7.6 тэрбум ам.доллар болж, тэнцэл 4.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.

Нийт  бараа  эргэлтийн  хэмжээ  өмнөх  оны  мөн  үеэс  2.9 (16.9%)  тэрбум  ам.доллароор, экспорт 2.4 (24.3%) тэрбум ам.доллароор, импорт 458.5 (6.5%) сая ам.доллароор, тэнцэл 2.0 (67.6%) тэрбум ам.доллароор тус тус өсжээ. 2023 оны эхний 10 сард экспорт өмнөх оны мөн үеэс 2.4 тэрбум ам.доллароор өсөхөд  нүүрс  2.0  тэрбум  ам.доллар,  газрын  тос  136.9 сая  ам.доллар, жоншны хүдэр ба баяжмал 132.1 сая ам.доллар лаазалсан махан бүтээгдэхүүн 114.5 сая ам.доллар, адууны мах 96.1 сая ам.доллар, молибдений хүдэр, баяжмал 30.1 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Импорт өмнөх оны мөн үеэс 458.5 сая ам.доллаоор өсөхөд дизелийн түлш 106.8 сая ам.доллар, суудлын автомашин 86.7 сая ам.доллар, хар төмөр бүтэц, эд анги, барилгын эдлэл 79.5 сая ам.доллар, бульдозер, авто хусуур, индүүдэгч,  тэгшлэгч,  экскаватор  45.8  сая ам.доллар,  нийтийн  тээврийн хэрэгсэл 36.6 сая ам.доллар, шинэ дугуй 32.9 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ