МОНГОЛ УЛСЫН ХАМГИЙН ТОМ ЛИЗИНГИЙН КОМПАНИЙН БОНДЫН УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ
Япон болон Монгол улсын томоохон санхүүгийн байгууллагуудын хөрөнгө оруулалттай Монгол улсын хамгийн том лизингийн компанийн бондын урьдчилсан захиалга авч эхэллээ. Тус бондын хүү нь зах зээл дээрх хадгаламжийн хүүгээс өндөр төдийгүй эрсдэлийн хувьд маш бага юм.
Үнэт цаас гаргагч нь олон улсын болон дотоодын 60 гаруй тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж, стратегийн ач холбогдол бүхий салбарууд болох уул уурхай, агаарын тээвэр, төмөр зам, авто тээвэр, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, барилга угсралт, эрүүл мэнд болон мэдээллийн технологийн салбар, жижиг дунд үйлдвэрлэгчдэд таатай нөхцөл бүхий тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээс олгодог бөгөөд Монгол улсад нисэх онгоц болон ачааны галт тэрэгний санхүүгийн түрээс олгосон цор ганц компани юм.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19