{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Монгол улсын сонгуулийн дараах эдийн засгийн ойрын хугацааны төлөв байдлын талаар Fitch агентлаг нийтлэл бичжээ...

Монгол улсын сонгуулийн дараах эдийн засгийн ойрын хугацааны төлөв байдлын талаар Fitch агентлаг нийтлэл бичжээ...


Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар Монгол Ардын Нам нийт 126 суудлаас 68 суудал авч олонхыг бүрдүүлсэн билээ. Тус үр дүнтэй холбоотой Fitch агентлагийн мэдээлснээс авч үзвэл тэд Монгол улсын эдийн засгийн бодлогын тасралтгүй үйл ажиллагаа дэмжигдэж, Монгол улсын ирээдүйн эдийн засгийн төлөвт эерэг нөлөө үзүүлэх талаар онцолсон байна. Тодруулбал, Монгол Ардын Нам нь 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд нийт 76 суудлаас 68 суудал авч олонхыг бүрдүүлсэн бол ийнхүү дахин олонх суудлыг авсан нь Засгийн газрын төсвийн урт хугацааны бодлого болох гадаад өрийн зохистой удирдлага, гадаад валютын нөөцийг хуримтлуулах, тэнцвэргүй байдал үүсэхгүйгээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, Засгийн газрын өр/ДНБ харьцааг бууруулахтай уялдуулан төсвийн зохистой бодлого хэрэгжүүлэх зэрэг хүчин зүйлсэд өөрчлөлт бага орж улмаар улсын эдийн засаг дэмжигдэх үндсэн нөхцөл үүснэ гэж үзсэн байна.

Fitch агентлаг нь Монгол улсын нүүрсний экспорт 2024 онд сард дунджаар 5 сая тонн гэж таамаглаж улсын эдийн засгийн өсөлтийг тооцоолж байсан бол 2024 оны эхний 5 сарын байдлаар сард дунджаар 6.5 сая тонн нүүрс экспортолсон байгааг харгалзан үзэж 2024 оны Монгол улсын эдийн засгийн өсөлтийг 2-р сард 4 хувь хэмээн таамаглаж байсныгаа 7 хувь болгож нэмэгдүүлээд байгаа юм. Үүний үр дүнд Монгол улсын нэгдсэн өр/ДНБ-ий харьцаа мэдэгдэхүйц буурч, гадаад цэвэр өрийг бууруулахад нөлөөлж байгаа юм. Fitch агентлаг нь хамгийн сүүлийн байдлаар буюу 2024 оны 2-р сарын байдлаар Монгол улсын үнэлгээг 'B' буюу тогтвортой гэж үнэлээд байгаа юм. Цаашид стратегийн уул уурхайн төслүүд, гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалыг тасалдуулж болзошгүй мэдэгдэхүйц өөрчлөлт гарах эрсдэл харьцангуй бага байна.

Гэсэн хэдий ч Монгол улсын нийт экспортын 90 хувь орчмыг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Нийт уул уурхайн бүтээгдэхүүний 90 хувь орчмыг БНХАУ-руу экспортолдог. Мөн уул уурхайн салбарын экспорт улсын төсвийн орлогын 1/3-ээс илүү хувийг бүрдүүлдэг нь түүхий эдийн мөчлөгтэй холбоотой эрсдэлүүдтэй өндөр хамааралтай хэвээр байгааг харуулж байна.

Эх сурвалж: Fitch Ratings

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ