{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Монгол улсын Засгийн газар олон улсын зах зээл дээр бонд гаргаж эх үүсвэр татах “investor call” өнөөдрөөс эхэлж байна

Монгол улсын Засгийн газар олон улсын зах зээл дээр бонд гаргаж эх үүсвэр татах “investor call” өнөөдрөөс эхэлж байна


Монгол улсын Засгийн Газар олон улсын зах зээл дээр бонд гаргаж эх үүсвэр татах “investor call” өнөөдрөөс эхэлж байна. Тус үйл ажиллагааны хүрээнд шинэ бондын андеррайтеруур болох “HSBC”, “JP Morgan” зэрэг банкнууд 2024 оны 3-р сард хугацаа нь дуусах “Хуралдай” бондыг дахин санхүүжүүлэх эсвэл хугацаанаас нь өмнө төлөх зэрэг боломжит тендер саналуудын талаар арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна.

Шинэ бондын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B” байх хүлээлттэй байгаа бөгөөд одоогоор бондын татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ болон купон тодорхой биш байна. Үүнийг зах зээлийн нөхцөл байдал болон хөрөнгө оруулагчдын эрэлт хэр өндөр байгаагаас хамааруулан тогтоох юм.

Хэрэв та уг бондын анхдагч зах зээлийн арилжаанд оролцохыг хүсвэл Ти Ди Би Секьюритис ҮЦК-иар дамжуулан арилжаанд оролцоорой.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ