{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
МОНГОЛБАНК: БИЗНЕСИЙН ЗЭЭЛИЙН ӨСӨЛТ ЭРЧИМЖИЖ БАЙНА

МОНГОЛБАНК: БИЗНЕСИЙН ЗЭЭЛИЙН ӨСӨЛТ ЭРЧИМЖИЖ БАЙНА


Image result for mongolbankБизнесийн зээлийн өсөлт сүүлийн хоёр сар эрчимжиж байгааг Монголбанк  мэдээллээ. Жилийн дүнгээр бизнесийн зээл 15.7 хувиар өсөж, 7.8 их наяд  төгрөгт хүрсэн байна. Хэдий тийм боловч хэрэглээний зээл 24.8 хувиар  өссөн нь бизнесийн зээлийн өсөлтийг давсан үзүүлэлт юм.

Банкнуудын зээлийн эх үүсвэр нэмэгдэх боломжтойг Төв банк онцолж  байна. Учир нь хоёр их наяд гаруй төгрөгийн Төв банкны үнэт цаас гаргах  боломжтой гэсэн мэдээлэл өглөө. Цаашид хэрэглээний зээлийг бизнест  шилжүүлэх бодлого барьснаар 2019 он гэхэд бизнесийн зээл хангалттай  хэмжээнд өснө гэж Монголбанк мэдээллээ.

Бизнесийн зээлийн өсөлт эрчимжиж байгаа нь эерэг үзүүлэлт боловч  чанаргүй зээлийн түвшин өндөр хэвээр байна. Оны эхний долоон сарын  байдлаар чанаргүй зээлийн хувь хэмжээ 8.6 хувь болсон байна. Энэ нь  өмнөх оны мөн үеэс 0.4 нэгж хувиар буурсан үзүүлэлт юм. Бизнесийн  салбарын чанаргүй зээл нийт чанаргүй зээлийн 82 хувийг бүрдүүлж байгаа  аж. Үүнээс боловсруулах үйлдвэрлэл, уул уурхай, барилгын салбарын  чанаргүй зээл 50 гаруй хувийг дангаараа бүрдүүлжээ. Боловсруулах  үйлдвэрлэл, барилгын салбарын чанаргүй зээл 2016 оны дунд үеэс огцом  муудсан байдаг. Эдгээр салбарын чанаргүй зээл өмнөх оны мөн үеэс 50  орчим хувиар өссөн нь анхаарал татаж байна. 

Чанаргүй зээлийн  хэмжээ их байх нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс Төв  банк чанаргүй зээлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж  хэрэгжүүлэхээр болжээ.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ