{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
МОНГОЛБАНК: МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ШИЙДВЭР БИЗНЕСИЙН ИДЭВХЖЛИЙГ ДЭМЖИНЭ

МОНГОЛБАНК: МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ШИЙДВЭР БИЗНЕСИЙН ИДЭВХЖЛИЙГ ДЭМЖИНЭ


Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр нь эдийн засаг бизнесийн идэвхжлийг дэмжинэ гэж Төв банк мэдээллээ. Мөн макро зохистой бодлогын хүрээнд ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байх, валютын зээлийн эрсдэлийн жинг 120 хувиас нэмэгдүүлж 150 хувьд хүргэх шийдвэр гаргаснаа өнөөдөр мэдэгдлээ. 

Макро зохистой бодлогын шийдвэрүүд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Зээлийн өсөлт нь өрхийн өр, импортын хэмжээг нэмэгдүүлж санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс хэрэглээний зээлийг хязгаарлах бодлого барьж байгаагаа Төв банк тайлбарлалаа. 

6-р сард болсон хуралдаанаар хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувиар тогтоох шийдвэр гаргасан. Энэ удаад хугацааг 30 сараар хязгаарласан нь онцлог болж байна. Мөн гадаад валютын зээлийн эрсдэлийг бууруулах, хязгаарлах үүднээс эрсдэлийн жинг нэмэгдүүлсэн байна. 

Харин гадаад секторын нөлөөгөөр эдийн засагт үүсч болзошгүй эрсдэл зэргийг харгалзан үзэж бодлогын хүүг өөрчлөх эсэх, макро зохистой бодлогын хязгаарлалтыг зөрчсөн бол авах арга хэмжээний тухай асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэх аж.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ