{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
МОНГОЛБАНК: ЗЭЭЛИЙН ДУНДАЖ ХҮҮ СҮҮЛИЙН НЭГ ЖИЛД 2.3 НЭГЖ ХУВИАР БУУРСАН

МОНГОЛБАНК: ЗЭЭЛИЙН ДУНДАЖ ХҮҮ СҮҮЛИЙН НЭГ ЖИЛД 2.3 НЭГЖ ХУВИАР БУУРСАН


Image result for монголбанкШинээр олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн дүнгээр 2.3 нэгж хувиар буурч, есдүгээр сарын байдлаар 17.7 хувь болсон гэж Монголбанк мэдээллээ. Тайлант хугацаанд шинээр татсан төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 1.3 нэгж хувиар буурч, есдүгээр сарын байдлаар 11.4 хувь болоод байна.

Зээлийн хүүний статистикаас харахад бизнесийн зээлийн хүү дунджаас бага буюу 17.1 хувь байгаа юм. Өнгөрсөн гурван сард хэрэглээний зээлийн эрэлт бизнесийнхээс өндөр байжээ. Ирэх гурван сард банкнууд хэрэглээ, бизнесийн зээлийн эрэлт бага өснө гэсэн хүлээлттэй байгааг Монголбанк мэдээллээ. Бүтцээр нь авч үзвэл нийт зээлийн үлдэгдлийн тал хувийг бизнесийн зээл эзэлж байна. Бизнесийн зээл өмнөх оны мөн үеэс 19 хувиар өссөн бол хэрэглээний зээл илүү хурдацтай буюу 24 хувиар өсжээ.

Харин есдүгээр сард хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 27 тэрбум төгрөг буюу гурван хувиар, чанаргүй зээл өмнөх сараас найман тэрбум төгрөг буюу нэг хувиар буурсан байна. Хэдий тийм боловч чанаргүй зээл нийт зээлийн үлдэгдлийн 8.3 хувийг эзэлж байгаа нь зохист түвшнээс өндөр гэж Монголбанк үзжээ. Тиймээс 2019 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд чанаргүй активыг бууруулах стратеги хэрэгжүүлэхээр тусгаад байна. Боловсруулах үйлдвэрлэл, уул уурхай, барилгын салбар чанаргүй зээлийн 50 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байгааг Төв банк мэдээллээ.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ