{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
МОНГОЛЧУУДЫГ ЗАРДЛАА ХЯНАХЫГ САНУУЛЛАА

МОНГОЛЧУУДЫГ ЗАРДЛАА ХЯНАХЫГ САНУУЛЛАА


Монголын эдийн засгийн эрсдэлүүдийг Дэлхийн банк эрэмбэлжээ. Манай макро эдийн засагт аюул дагуулж мэдэх эрсдэлийн эхэнд сүүлийн хэдэн сар биднийг баярлуулж буй таваарын үнийн өсөлтөөс үүдсэн зардлын тэлэлт бичигдсэн байна. Эрдсийн үнийн уналт, байгалийн гамшиг зэрэг хэзээ ч хийсээд ирж магадгүй бэрхшээл, сорилт манай эдийн засагт бишгүй бий. Гэтэл чухам яагаад зардлын өсөлтийг чухалд үзэв. Энэ асуултад Дэлхийн банкны шинжээчид ийн хариулж байна.1990-ээд оноос хойших Монголын эдийн засгийн эргэлтийн шинэ цэг болсон 2010 онд эрдсийн үнэ өсөж, Монголыг чиглэх гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Гэнэт баяжсан Монгол улс зардлаа өсгөж, олсныхоо хэрээр үрж эхэлжээ. Өмнөх онуудад нь алгуурмацаж байсан төсвийн зардал 2010 онд 70 хувиар, 2011 онд бараг хоёр дахин өсөж, гэрлийн хурдаар дээшилсэн байна. 

Гэвч үрэлгэн, данхайсан төсөв нь өдгөө Монголын эдийн засагт нүүрлээд буй олон олон сорилтын үндэс болсон гэж Дэлхийн банкныхан үзжээ. Тиймээс Монголын эдийн засгийг дахин баялгийн хараалд өртүүлэхгүйн тулд төсвийн зардалд байнга хяналт тавьж байх нь чухал гэж үзэж байна. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” ирэх оны эхний хагас жилд дуусна. ОУВС-гийн хяналт дор гурван жилийг томоотой үдсэн Засгийн газар уг хөтөлбөрөөс гарав уу,үгүй юү зардлаа танаж, дураараа дургихыг үгүйсгэхгүй. Ийм түүх ч бий. Тиймээс таваарын за хзээл өндийсөн энэ үед зардлыг анхаарч байх нь чухал. Мөн байгалийн давагдашгүй хүчин зүйлс болон олон улсын улс төр, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэл нь Монголын эмзэгэдийн засагт эрсдэл учруулж болзошгүй гэж Вашингтонд төвтэй Дэлхийн банк дүгнэжээ. Эдгээр эрсдэлийг эс тооцвол Монголын эдийн засгийг тун таатай 2-3 жил хүлээж байгаа аж. Өнгөрсөн оноос эрчимжсэн эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд илүү үр дүнг үзүүлэх төлөвтэй.

Энэ оны эхний улиралд Монголын эдийн засаг 6.1 хувиар өсөж, сүүлийн хэдэн жил үзэгдээгүй амжилт үзүүлсэн. Гэхдээ оны эцэст угөсөлт ялимгүй саарч, 5.5 хувьд хүрэхээр байна. Харин ирэх онд манай ДНБ 6.6 хувиар өсөх аж. Монголын эдийн засгийн амин дэм болдог гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оноос сэргэж эхэлсэн. Сэргэлт ирэх жилүүдэд ч үргэлжлэх бөгөөд 2019 онд ДНБ-ий 15.2 хувьтай тэнцэхээр байна. Манай экспортын гол “хэтэвч” болох Хятадын эдийн засгийн өсөлт саарсаар. Дэлхийн банкны тооцоогоор урд хөршийн эдийн засаг энэ оны эцэст 6.5 хувиар өснө. Энэ бол сүүлийн хэдэн жилийн хамгийн бага үзүүлэлт. Ингээд зогсохгүй ДНБ-ий өсөлт нь 2019-2020 онд 6.3 хувьд хүрч удааширна.Энэ нь Монголын эдийн засагт нөлөөлж болзошгүй. Түүнчлэн алт, зэс зэрэг металлын үнэ энэ онд ес орчим хувиар өсөж, 2019 онд тогтворжино. 


Харин ханшийн үндэс болдог газрын тосны үнэ энэ онд 70 ам.долларт хүрэх хэдий ч 2019 онд эргэн 69 ам.доллар болж уруудах аж. Гэхдээ энэ онд газрын тосны ханш инфляцын өсөлтийг өдөөнө. Хэрэглээний үнийн индексийн өсөлтийн түвшин энэ оны эцэст төв банкны зорилт болох найман хувьтай тэнцэнэ. Үүнд газрын тосны ханшаас гадна хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нөлөөлөх төлөвтэй.Байгаль цаг уурын нөхцөл байдлаас үүдэн хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл удааширч болзошгүй байна.Дэлхийн банк манай төсвийн зарцуулалтыг 2010 оноос хойш судалж үзсэн. Хэдийгээр өнгөрсөн жилүүдэд Монгол улс багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ч хангалттай үр дүн үзүүлээгүй. Төсвийн хөрөнгө оруулалты нүр ашигтай байдлаараа Монгол улс 124 дүгээрт бичигдэж буй нь хөгжиж буй орнууд төдийгүй бүс нутгийн хэмжээнд доогуур үзүүлэлт. Иймд шийдвэр гаргах явц болон төсвийн хөрөнгө оруулалтын бодлогоо сайжруулах шаардлагатайг Дэлхийн банк санууллаа.


Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин


Бусад мэдээ