{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК НЬ ДАВХАР БҮРТГҮҮЛЭХ АНХНЫ КОМПАНИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Хувьцааны зах зээл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК НЬ ДАВХАР БҮРТГҮҮЛЭХ АНХНЫ КОМПАНИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЛАА


“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга нь 2013 онд батлагдсанаар үнэт цаасны давхар бүртгэлийг нэвтрүүлэх хууль, эрх зүйн орчин  бүрдсэн билээ. Үнэт цаасны давхар бүртгэл гэдэг нь гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани, дотоодын биржид бүртгүүлж үнэт цаасаа арилжих, дотоодын биржид бүртгэлтэй компани нь гадаадын биржид бүртгүүлэх ажиллагаа бөгөөд тус ажиллагааг зохицуулах нарийвчилсан журам болох “Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх журам”-ыг Санхүүгийн зохицуулах хороо болон “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хамтарсан ажлын хэсэг боловсруулж, Хорооны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар баталсан билээ.

Хорооны энэхүү журамтай нийцүүлэн “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-иас үнэт цаасны давхар бүртгэлийг зохицуулах зохицуулалтыг тусган “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ыг шинэчлэн боловсруулж, 2018 оны 02 дугаар сараас эхлэн мөрдөж байгаа юм. Ийнхүү үнэт цаасны давхар бүртгэлийг зохицуулах хууль, эрх зүйн орчин бүрэн бүрдсэний үндсэн дээр, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д үнэт цаасаа давхар бүртгүүлэх хүсэлтээ 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ирүүллээ. Энэхүү хүсэлтийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь холбогдох журмын дагуу ажлын 15 хоногт хянан шийдвэрлэнэ.


Эх сурвалж: MSE.mn


Бусад мэдээ