{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Монголын Хөрөнгийн Биржийн нийт арилжааны дүн 1.1 их наяд төгрөгт хүрлээ

Монголын Хөрөнгийн Биржийн нийт арилжааны дүн 1.1 их наяд төгрөгт хүрлээ


2023 оны 4-р сарын байдлаар Монголын Хөрөнгийн Бирж (МХБ) дээр хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, компанийн бонд болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэсэн 4 төрлийн үнэт цаас нийт 120 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна.

Уг үнэт цаасны арилжаан дээр оны эхэн үеэс хойш арилжаалагдсан нүүрсний 668 тэрбум төгрөг, “ХААН банк” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгад ирсэн 336 тэрбум төгрөгийн үнийн дүнг нэмбэл 2023 оны байдлаар МХБ дээр нийт 1.1 их наяд төгрөгийн арилжаа явагдаад байна.

МХБ-ийн зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 8.9 их наяд байгаа ба банкны реформын хүрээнд Худалдаа, хөгжлийн банк болон Хас банк нар IPO хийсний дараа МХБ-ийн зах зээлийн үнэлгээ 10 их наядыг давах хүлээлттэй байна. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ