{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ИНДЕКСҮҮД

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ИНДЕКСҮҮД


2021 онд Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) индексүүд өсөлттэй байсан буюу TОП 20 индекс 130.3%-иар, MSE A индекс 69.7%-иар, MSE B индекс 61.0%-иар тус тус өссөн билээ. 

Харин 2022 онд цар тахлын сөрөг нөлөөнөөс үүссэн хөл хорио, нийлүүлэлтийн сүлжээний доголдол нь дэлхий даяар өндөр инфляцын эхлэл болж төв банкуудад өндөр инфляцыг хяналтдаа авах дарамтыг учруулсан. Мөн түүний дараа эхэлсэн ОХУ, Украин хоорондын мөргөлдөөн, дайныг эсэргүүцсэн улс орнуудын хориг арга хэмжээ нь доголдлыг илүү ихэсгэж улмаар дийлэнх улс орнууд өндөр инфляцын дарамтад өртөөд байна.

Монгол улсын инфляцын түвшин зорилтот хэмжээнээсээ хэт өндөр болсонтой холбоотойгоор Монголбанк Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 9 дүгээр сарын 16, 20-ны өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 2.0 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.0 хувьд хүргэх, мөн хүүгийн коридорыг бодлогын хүүгээс +/-2 нэгж хувьд тогтоон өргөтгөх шийдвэрийг гаргасан. Монголбанкны мөнгөний хумих бодлого баримталж буйтай холбоотойгоор МХБ-ийн индексүүд 2022 онд бууралттай байгаа буюу TОП 20 индекс оны эхэн үеэс 21.2%-ийн буурсан байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ