"МОНОС ХҮНС" ХК ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ТАЙЛАН ИРҮҮЛЛЭЭ
Монголын хөрөнгийн биржид 2018 онд шинээр үнэт цаасаа бүртгүүлж, олон нийтээс 8.58 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн "Монос Хүнс" ХК нь татан төвлөрүүлсэн хөрөнгийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаарх зарцуулалтын тайланг ирүүллээ. Тус тайланд дурдсанаар нийт 8.02 тэрбум төгрөгийг доорх байдлаар зарцуулсан байна. Үүнд:
- Үйлдвэрлэлийн барилгын өргөтгөл -2.4 тэрбум төгрөг;
- Тоног төхөөрөмж, тээвэр хэрэсэл, тавилга -4.3 тэрбум төгрөг;
- Эргэлтийн хөрөнгө - 874.1 сая төгрөг;
- Шинэ технологид хөрөнгө оруулах - 365.1 сая төгрөг;
Тайлангийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Бусад мэдээ