MOODY'S агентлаг “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн зээлжих зэрэглэлийг бууруулах төлөвтэй байна
2023 оны 10 сарын 4-ний өдөр зээлжих зэрэглэл тогтоодог "Moody's" агентлаг “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн урт хугацааны зээлжих зэрэглэлийг бууруулахаар төлөвлөж байгаагаа мэдээллээ.
Компанийн хөрвөх чадварын сул менежмент болон 2024 оны 2 сард төлөх 223 сая ам.долларын бонд дахин санхүүжих боломжтой эсэхийг харгалзан үзэж зээлжих зэрэглэлийг бууруулахаар ажиглаж байгаа байна. Монгол Улсын төв банкны хувьд сүүлийн 2 жил өндөр инфляцыг зорилтот 6%-д хүргэхээр бодлогын хүүгээ өсгөсөөр 13%-д хүргээд байгаа билээ. Энэ нь зах зээл дээр хүүгийн түвшнийг өсгөж компани бондоо дахин санхүүжүүлэхэд сөрөг тал үүсгэж болохыг мөн тооцоолсон байна.
“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн урт хугацааны зээлжих зэрэглэлийг Moody's B3, S&P B-, Fitch B- гэж сүүлийн байдлаар тус тус үнэлсэн байгаа юм.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19