{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.10.18 - 10.22 | ☕ Мөнгөний нийлүүлэлт 3 сар дараалан буурлаа |

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.10.18 - 10.22 | ☕ Мөнгөний нийлүүлэлт 3 сар дараалан буурлаа |


ХАМГИЙН ЧУХАЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

Онлайн хувилбарыг үзэх

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

#41/2021

 

Энэ долоо хоногт онцлох ишлэл

"How many millionaires do you know who have become wealthy by investing in savings accounts? I rest my case."

- Robert G. Allen

 

Энэ долоо хоногт дотоодын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гаргийн хаалтын ханшаар болно.

Энэ 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 2.0 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:

ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "Тэнгэрлиг Медиа Групп" (TNGR) ХК болон "Ард санхүүгийн нэгдэл" (AARD) ХК тэргүүллээ. "Тэнгэрлиг Медиа Групп" (TNGR 74.69%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "Бэрх Уул" (BEU -20.26%) ХК хамгийн их бууралттай байв.

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 293 ширхэг бондыг 42,770,281 төгрөгөөр арилжаалжээ. 


НЭГЖ ЭРХ: "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн 184,529 ширхэг нэгж эрхийг 38,844,582 төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 117,771 ширхэг нэгж эрхийг 116,508,611 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

Дэлгэрэнгүйг эндээс
 

Энэ долоо хоногт олон улсын зах зээл

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн S&P 500, Dow Jones Industrial Average, S&P MidCap 400 индексүүд нь бүх цаг үеийн хамгийн өндөр төвшиндээ хүрсэн байна. Dow Jones (DJIA) 1.08 хувь, S&P 500 индекс 1.64 хувь, Nasdaq Composite индекс 1.29 хувь, S&P MidCap 400 индекс 1.77 хувь, Russel 2000 индекс 1.13 хувиар тус тус өслөө. Шинжээчид энэхүү өсөлтийг компаниудын 3-р улирлын санхүүгийн тайлангийн ашгийн үзүүлэлтүүдтэй холбон тайлбарлаж байна. Үл хөдлөх хөрөнгө, нийтийн аж ахуй, эрүүл мэндийн салбарууд S&P 500 индексийг тэргүүллээ. АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж сүүлийн 5 сарын дээд хэмжээндээ хүрэн 1.69 хувь дээр хаагдлаа.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛЭдийн засгийн өсөлт удааширч байгаатай холбогдуулан Төв банкнууд мөнгөний бодлогоо чангатгаж магадгүй гэсэн санаа зовнил байсан ч гэсэн компаниудын санхүүгийн тайлангийн ашгийн өсөлттэй холбоотойгоор Европын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт бага зэргийн өсөлттэй байлаа. Европын STOXX Europe 600 индекс 0.53 хувиар өссөн, Германы Xetra DAX индекс 0.28 хувиар буурсан, Францын CAC 40 индекс 0.09 хувиар өссөн, Италийн FTSE MIB индекс 0.31 хувир өссөн бол ИБНВУ-ын FTSE 100 индекс 0.41 хувиар унасан байна. Төв банкнууд хүүг нэмэгдүүлж магадгүй гэсэн хүлээлтээс үүдэн Европын бүсийн голлох бондуудын өгөөж нэмэгджээ.

 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛЯпоны хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт бууралттай байлаа. Nikkei 225 индекс 0.91 хувь, TOPIX индекс 1.07 хувиар тус тус буурсан байна. Японы засгийн газар цаашид эдийн засгийн өсөлтийг дэмжих арга хэмжээ авна гэсэн хүлээлт болон газрын тосны үнийн өсөлт зэрэгтэй холбоотойгоор Иений ам.доллартой харьцах ханш сүүлийн 4 жилийн хамгийн доод төвшиндөө хүрч 113.9 болж суларсан бол Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж бага зэрэг өсөж 0.09 хувьд хүрчээ.
 
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын Evergrande групп хойшлуулсан купоны төлбөрөө төлсний дараа хөрөнгийн зах зээлийн CSI 300 индекс 0.6 хувь, Shanghai Composite индекс 0.3 хувиар тус тус өслөө. Эрчим хүчний хомстол, үл хөдлөх хөрөнгийн салбарын өсөлтийг хязгаарласантай холбоотойгоор тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 3-р улиралд өмнөх оны мөн үеийнхээс 4.9 хувиар бага өсөлт үзүүлсэн байна.

Дэлгэрэнгүйг эндээс
 

Энэ долоо хоногт онцлох график

Тайлбарыг эндээс
 

Энэ долоо хоногт эдийн засаг

IX САРД ЯПОН УЛСЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 0.1 ХУВИАР ӨСӨВ

  2021-10-22  

Есдүгээр сард Япон улсын хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар өслөө. Энэ нь сүүлийн 18 сард анх удаа өссөн үзүүлэлт болж байна... Дэлгэрэнгүй

X САРЫН ЭХНИЙ 20 ХОНОГТ БНСУ-ЫН ЭКСПОРТ 36.1 ХУВИАР ӨСЖЭЭ

  2021-10-21  

Олон улсад нийлүүлэлтийн сүлжээний доголдол хүндхэн тусаж байгаа ч тус улсын экспорт аравдугаар сарын эхний 20 хоногт 36.1 хувиар өссөн байна. Энэ нь экспорт өдөрт дунджаар 25.7 хувиар өссөн гэсэн үг юм. Цар тахлын үед технологийн салбарын эрэлт нэмэгдсэн нь үйлдвэрлэгчдэд ийнхүү эергээр нөлөөлсөөр байна.... Дэлгэрэнгүй

ОУВС АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 2021 ОНЫ ӨСӨЛТИЙН ТӨСӨӨЛЛӨӨ БУУРУУЛАВ

  2021-10-20  

Тухайлбал, бүс нутгийн орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төлөвийг 1.1 нэгж хувиар бууруулж, 6.5 хувь болгосон байна. Төсөөллөө бууруулж тогтоосон шалтгаан нь “коронавирус”-ийн халдварын “Дельта” хувилбарын тархалт эрчимжсэн, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад дархлаажуулалт удаашралтай байгаатай холбоотой аж.... Дэлгэрэнгүй

 

Ирэх долоо хоногт гарах чухал үзүүлэлтүүд

МОНГОЛБАНК, ТӨЛБӨРИЙН ТЭНЦЛИЙН СТАТИСТИК

  2021-10-29  

ОУВС-гийн 6 дугаар аргачлалаар тооцсон статистик.... Дэлгэрэнгүй

МОНГОЛБАНК, ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭ

  2021-10-29  

Гадаад валютын албан нөөцийг олон нийтэд 3 сарын хоцрогдолтой мэдээлдэг байсныг өөрчлөн, 2014 оны 7 дугаар сараас эхлэн 1 сарын хоцрогдолтой зарлаж байхаар болов... Дэлгэрэнгүй

ҮСХ, ХҮСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ 7 ХОНОГИЙН ҮНЭ

  2021-10-28  

Улаанбаатар хотын хүнсний гол нэрийн барааны үнэ, хүнсний зах, дэлгүүрээр мөн аймгийн төвүүдэд зарагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнэ... Дэлгэрэнгүй

 

ЗАХ ЗЭЭЛИЙН ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ТАТАХ
 

Товхимол таалагдсан уу?

Энэ мэйлийг найзаасаа хүлээж авсан уу? Доорх холбоосоор бүртгүүлээрэй.

БҮРТГҮҮЛЭХ
 

Холбоо барих

Хэрэв та бидэнтэй холбогдох хүсэлтэй байгаа бол доорх холбоосуудаар хандана уу.

FbEmailMessengerWebsite

Энэхүү мэйлийг дахин хүлээж авмааргүй байна уу? Unsubscribe.



Бусад мэдээ