{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Энэ 7 хоногийн АНУ-ын хувьцааны зах зээлийн онцлох үйлд явдлууд...

Энэ 7 хоногийн АНУ-ын хувьцааны зах зээлийн онцлох үйлд явдлууд...


Хувьцаа дунджаас дээш өсөлттэй хаагджээ: 

АНУ-ын хувьцааны зах зээл 7 хоногийн эхлэлээр тогтворгүй эхэлсэн боловч Мягмар гарагт өсөлт үзүүллээ. Энэ нь АНУ-ын 4 сарын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт шинжээчдийн хүлээлтээс доогуур байсантай холбоотой байлаа. Магадгүй ажил олгогчид шинээр ажилд авахаа багасгаж буйг хүсэж буй индукц байж болох юм. Хөрөнгө оруулагчид энэ 7 хоногийн хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, ADP хувийн хэвшлийн ажил эрхлэлтийн тайлан ба АНУ-ын хөдөө аж ахуйн бус ажлын байрны тайланг Баасан гарагт хүлээн авахаар хүлээж байна. Дийлэх шинжээчид хөдөлмөрийн зах зээл халалттай байгаатай санал нийлж буй боловч багасна гэж бодож байна. Сүүлийн үеийн эдийн засгийн мэдээллийг авч үзвэл ерөнхийдөө хөдөлмөрийн зах зээлийн халалт намжиж буй нь ажиглагдаж байгаа тул АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж бууралттай байна.

2024 онд ХНС - удаа бодлогын хүүгээ бууруулах магадлал өндөр боллоо: 

Даваа гарагт АНУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх ISM үйлдвэрлэлийн индекс бууралттай гарсан билээ. Үүний дараагаар зах зээл Холбооны нөөцийн санг 2024 оны 2 удаа бодлогын хүүгээ бууруулна гэж таамаглаж байна. Тодруулбал, 9 болон 12-р сард болох Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүгээ бууруулна гэх хүлээлттэй байна. Эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх үзүүлэлтүүд бууралттай байгаа нь эрэлт буурч, инфляцын түвшин буурахын дохио болж буй тул зах зээл Холбооны нөөцийн санг энэ онд 2 удаа бодлогын хүүгээ бууруулна гэж хүлээж байна.

Хөрөнгө оруулагчид Баасан гарагт мэдээлэгдэх хөдөлмөрийн зах зээлийн тайланг анхааралтай ажиглаж байна: 

Баасан гарагт мэдээлэгдэх АНУ-ын 5-р сард хөдөлмөрийн зах зээлд шинээр нэмэгдсэн ажлын байрны тайлан (Nonfarm Payrolls)  шинжээчдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байна. Зах зээлийн хүлээлт 175,000-аас 185,000 болж өснө гэж таамаглаж байна. Гэвч энэ жилийн дундаж 245,000 байгаа ба 5-р сарын хувьд жилийн дундаж хэмжээгээрээ доогуур байх хүлээлттэй байна. Ажилгүйдлийн түвшнийг 3.9% буюу өөрчлөлтгүй  гэж таамаглаж байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ