НОГДОЛ АШИГ ТАРААХ ЭСЭХ ШИЙДВЭРЭЭ ИРҮҮЛЭЭГҮЙ КОМПАНИУДЫН АНХААРАЛД
Монголын хөрөнгийн биржийн бүртгэлтэй хувьцаат компаниуд нь Компанийн тухай хуулийн дагуу 2 дугаар сарын 19-ны дотор ТУЗ-ийг хуралдуулан ногдол ашиг хуваарилах эсэх шийдвэрээ гаргаж баталгаажуулах ёстой билээ. 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт 218 компаниас 65 компани хууль, журмын хэрэгжилтийг ханган ногдол ашигтай холбоотой шийдвэрээ ирүүлээд байна.
Нээлттэй хувьцаат компани нь ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг компанийн санхүү, үйл ажиллагааны нөхцөл байдал, цаашдын төлөвлөгөөтэй уялдуулан гаргаж, энэхүү шийдвэрээ олон нийтэд мэдээлэх үүрэгтэй билээ. Иймд шийдвэр ирүүлээгүй компаниуд хууль, журам, гэрээний үүргээ биелүүлж, мэдээллээ яаралтай ирүүлнэ үү.
Ногдол ашгийн шийдвэрээ ирүүлсэн компаниудын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж