{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
НҮҮРСНИЙ ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТ ГАДААД ХУДАЛДААНЫ НӨХЦӨЛИЙН ИНДЕКСИЙГ 11 ХУВИАР ДООШ ТАТАВ

НҮҮРСНИЙ ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТ ГАДААД ХУДАЛДААНЫ НӨХЦӨЛИЙН ИНДЕКСИЙГ 11 ХУВИАР ДООШ ТАТАВ


Image result for нүүрс11-р сарын статистик мэдээлэлд тулгуурлан тооцсон Монгол Улсын гадаад худалдааны нөхцөлийн индекс өмнөх сараас буурч, 1.731-д хүрсэн талаар Монголбанк мэдээллээ.

Энэ бууралт нь чулуун нүүрсний үнэ олон улсын зах зээлд буурсантай зэрэгцээд дотоодын экспортын нүүрсний үнэд нөлөөлсөнтэй холбоотой гэж үзэж байна. Тухайлбал, чулуун нүүрсний экспортын хилийн үнэ 11 дүгээр сард тонн нь 74 ам.долларт хүрсэн нь өмнөх сараас найман хувиар буурсан ч өнгөрсөн оны мөн үеэс таван хувиар өсжээ. Хэдийгээр гадаад худалдааны нөхцөлийн индекс сарын дүнгээр буурсан ч жилийн дүнгээр таван хувиар өссөн болохыг Монголбанк мэдээллээ.

Монгол Улс 2018 оны эхний 11 сарын хугацаанд 33.3 сая тонн нүүрсийг 2.6 тэрбум ам.доллароор экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгийн хувьд 24 хувиар, тоо хэмжээгээр есөн хувиар өссөн байна. Энэ оны хувьд чулуун нүүрсний экспортын үнэ 5, 6 дугаар сард буурч байсан бол долоодугаар сард бага зэрэг өсөж, наймдугаар сард буурч байжээ.


Эх сурвалж: BloombergTv.mn


Бусад мэдээ