NVIDIA КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ 2023 ОНД 59% ӨСЖЭЭ
Мягмар гарагт мэдээлэгдсэн NVIDIA компанийн 2022 оны 4-р улирлын тайлан шинжээчдийн хүлээлтийг давснаар хувьцааны ханш нь 14% орчмоор өслөө. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 79 тэрбум ам.доллароор тэлж, оны эхэн үеэс 59%-ийн өссөн үзүүлэлттэй болж байна.
4-р улирлын ашигт ажиллагаа шинжээчдийн хүлээлтийг бага хэмжээнд эвдсэнээс гадна тус компанийн гүйцэтгэх захирал Jensen Huang компанид үр ашгаа өгөх хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд эрчимтэй ажиллаж буй талаараа мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдын тус компанит итгэх итгэлийг ихээр нэмэгдүүлжээ.
Тодруулбал, тус компани нь "DGX Cloud" гэх нэртэй хиймэл оюун ухаан дээр суурилсан супер компьютерыг хэрэглэгчдэдээ санал болгохоор шаргуу ажиллаж байгаа байна.
Эх сурвалж: businessinsider, marketwatch
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19