{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭРХМИЙН МЭДЭГДЭЛ

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭРХМИЙН МЭДЭГДЭЛ


ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эрхмийн 2022 оны 7-р сарын 7-нд хийсэн мэдэгдэл. (ОХУ-ын Москва хот)

АНУ тэргүүтэй барууны улс орнуудын авир сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд онцгой түрэмгий байна. Хэрэв тэд ОХУ-тай дайны шинэ шатанд шилжихийн тулд мөргөлдөөн өдөөхийг хүсэж байвал тэдний мөргөлдөөний өдөөлтийн шинэ үе шат амжилттай болсон гэж хэлж болно.

Дайн эхэлсэн, хориг арга хэмжээнүүд авагдсан. Энгийн нөхцөлд эдгээр үйлдлүүдийг хийхэд хэцүү. Гэхдээ үүнээс би нэг зүйлийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Тэд манай улсын тусгай ажиллагаа эхэлснээс хойш аль хэдийн ялагдсан. Учир нь манай улсын тусгай ажиллагааны дараагаар АНУ тэргүүтэй дэлхийн дэг журам үндсээрээ эвдэгдсэн гэсэн үг. Энэ нь либерал-глобалист Америкийн эгоцентризмээс жинхэнэ олон туйлт үзэл рүү (Хоёроос дээш улс тэнцүү хэмжээний эрх мэдэлтэй байх эрх мэдлийн хуваарилалт) шилжих шилжилтийн эхлэл юм.

Үг хэлэх эрх чөлөө, олон талт үзэл гэх мэт ардчиллын зарчмуудыг тунхагласан барууныхны үзэл эсрэгээрээ доройтож тоталитаризм (Төвлөрсөн, төрдөө бүрэн захирагдахыг шаарддаг төрийн тогтолцоо) болж байна. Үүнд хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаах, сэтгүүлчтэй зур зоргоороо харьцах зэрэг орно. Өнөөдөр тэд биднийг байлдааны талбарт ялахыг хүсэж байгааг сонсож байна. ТА ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ? ТЭД ОРОЛДООД ҮЗЭГ. Үүний зэрэгцээ, бид тус улсуудтай энхийн хэлэлцээр хийхийг үгүйсгэхгүй ч энх тайвнаас татгалзаж байгаа улс орнуудад хэлэхэд энэ байдал цааш үргэлжлэх тусам бидэнтэй хэлэлцээр хийхэд хэцүү болно гэдгийг хэлэх байна.

Дээрх мэдэгдлээс дүгнэхэд дайн илүү хурцадмал байдалд шилжих хүлээлт үүсэж байгаа бөгөөд хэрэв хурцадмал байдал үргэлжилбэл хөгжингүй улс орнуудад түүхэн дефолт үе ирэх магадлал маш өндөр болохоор байна. Блүүмберг эдийн засгийн дефолтод өртөмтгий улс орнуудын мэдээллээс харахад үүнд худалдааны хямралд орж буй хөгжингүй орнуудад Эль Сальвадор, Гана, Египет, Тунис, Пакистан зэрэг улсууд орсон байгаа бөгөөд эдгээр улсуудын тал нь ОХУ болон Украины дайны дараа нэмэгдэж орсон юм. Энэ жилийн хувьд Шри-Ланка улс төрийн эмх замбараагүй байдал, нийлүүлэлтийн сүлжээний тасалдалын улмаас болж гадаад бонд эзэмшигсдэдээ купоноо төлөхөө зогсоосон анхны улс болсон. 


Бусад мэдээ