{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.10.11-2021.10.15
2021.10.18

ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.10.11-2021.10.15



Бонд
Валют
Купон
Өгөөж
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.75%
3.23%
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.63%
2.51%
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.13%
2.07%
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.52%
0.02%
5
DBM’ 2023
USD
7.25%
3.56%
6
MGMTGE' 2022 (Өүлэн)
USD
9.75%
6.45%
7
Mongol 2026 (Номад)
USD
5.13%
4.17%
8
MGMTGE' 2024
USD
8.85%
9.48%
9
MMC' 2024
USD
9.25%
15.16%
10
Mongol 2027
USD
3.50%
4.25%
11
Mongol 2031
USD
4.45%
4.94%

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Гуравдугаар улирлын санхүүгийн тайлангууд гарч эхэлсэн ба ашигт ажиллагаа шинжээчдийн таамгаас 80 хувь орчим давсан нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийн өсөлтөд нөлөө үзүүллээ. Тухайлбал, Dow Jones (DJIA) 1.58 хувь, S&P 500 индекс 1.82 хувь, Nasdaq Composite индекс 2.18 хувь, S&P MidCap 400 индекс 2.16 хувь, Russel 2000 индекс 1.46 хувиар тус тус өслөө. АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 1.58 хувь хүрч бага зэрэг буурсан байна.
  2. АНУ-ын инфляцийн төвшин 5.4 хувьд хүрсэн нь таамагласнаас өндөр үзүүлэлт ч гэсэн Холбооны нөөцийн сангаас инфляцийг хяналтаас гаргахгүй, хариу арга хэмжээ авахаа удаа дараа мэдэгдсээр байгаа юм. Үйлдвэрлэгчийн үнэ 9-р сард 0.5 хувь (жилийн 8.6%), наймдугаар сард 0.7 хувиар өссөн байна. Мөн ОУВС 2021 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа 6 хувиас 5.9 хувь болгож бууруулсан байна. Үүний гол шалтгааныг нийлүүлэлтийн удаашралтай холбон тайлбарлажээ.
  3. Коронавирусын дельта хувилбараас шалтгаалсан эдийн засагт үзүүлэх хүндрэл буурч байна. Пүрэв гарагт S&P 500 индекс 3-р сараас хойших өдрийн хамгийн өндөр өсөлт буюу 74.46 доллараар өсжээ. Мөн долоо хоногийн ажилгүйдлийн тоо 293,000 болж буурсан нь таамаглаж байснаас сайн үзүүлэлт байв. Цагаан ордноос хилийн хяналтаа сулруулж байгаагаа зарласны дараа агаарын тээврийн болон аяллын хөлөг онгоцны компаниудын хувьцаа өссөн байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Өнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээл өсөлт үзүүллээ. Шинжээчид энэхүү өсөлтийг компаниудын ашгийн өсөлт болон эдийн сэргэлт үргэлжилнэ гэсэн хүлээлттэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал, Европын STOXX Europe 600 индекс 2.65 хувь, Германы Xetra DAX индекс 2.51 хувь, Францын CAC 40 индекс 2.55 хувь, Италийн FTSE MIB индекс 1.68 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 1.95 хувиар тус тус өсөв. Европын бүсийн голлох бондуудын өгөөж долоо хоногийн турш хэлбэлзсэн ч гэсэн баасан гаригт бууралттай хаагдлаа. 
  2. Наймдугаар сард Европын бүсийн аж үйлдвэрлэл нийлүүлэлтийн удаашралтай холбоотойгоор буурч байна. Аж үйлдвэрлэл, уул уурхай болон нийтийн хэрэглээний гарц 7-р сараас 1.6 хувиар буурсан байна.
  3. ИБНВУ-ын эдийн засаг эргэн сэргэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлттэй байгаа ч гэсэн цар тахлын өмнөх үеэс 5 хувь доогуур үзүүлэлттэй байна. Мөн Үндэсний статистикийн мэдээлэлж буйгаар 9-р сард 207,000 ажлын байр шинээр үүссэн бөгөөд ажил эрхлэгчдийн тоо 29.2 саяд хүрч цар тахлын өмнөх үеийн төвшинд эргэн ирсэн байна. Мөн 8-р сарын 31-ний байдлаар ажилгүйдлийн төвшин 4.5 хувь болж буурсан байна.

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ

  1. Японы хөрөнгийн зах зээл долоо хоногийн турш өсөлттэй байлаа. Nikkei 225 индекс 3.64 хувь, TOPIX индекс 3.16 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтийг шинжээчид 10 сарын 31-ний бүх нийтийн сонгууль болон шинэ Ерөнхий сайд Fumio Kishida өмнөх ерөнхий сайдын бодлогоос хэт өөр бодлого баримтлахгүй гэсэнтэй холбон тайлбарлаж байна.
  2. Иений ам.доллартой харьцах ханш сүүлийн 3 жилийн хамгийн доод төвшиндөө хүрч 114.3 болж суларсан бол Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж бараг өөрчлөгдөөгүй бөгөөд 0.08 хувиар хаагдсан байна.
  3. Эдийн засгийн сэргэлт удааширч байна. Мөн шинэ Ерөнхий сайд эдийн засгийг дэмжих хэдэн 10 их наяд иений хөрөнгө оруулах салбаруудыг танилцууллаа. Үүнд, Дотоодын вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, хагас дамжуулагчийн нийлүүлэлтийг дэмжих зорилгоор Японд чип үйлдвэрлэх үйлдвэр барих гэсэн томоохон хөрөнгө оруулалтуудыг тусгажээ.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн CSI 300 индекс 0.3 хувь өссөн бол Shanghai Composite индекс 0.6 хувиар буурсан байна. Юанийн ам.доллартой харьцах ханш 6.7136 болж 0.96 хувиар ам.долларын эсрэг чангарсан бол БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 3.00 хувиар хаагдсан байна.
  2. Ерөнхий сайд Li Keqiang “Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан” гэж хэлсэн ч энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Үйлдвэрлэгчийн үнийн индекс 9-р сард өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар өссөн нь 1996 оноос хойших хамгийн өндөр өсөлт тул Хятадын бодлого боловсруулагчид эдийн засгаа дэмжих эсвэл үйлдвэрлэгчийн үнийг цаашид барихаас өөр аргагүйд хүрч байна. 
  3. Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар хөрөнгө оруулагчдын санааг зовоосон хэвээр байгаа ч Evergrande группийн өрийн асуудал банкны системд хэрхэн нөлөөлж байгааг хянах боломжтой бөгөөд эрсдэл тийм ч их биш байна гэж шинжээчид үзэж байна. Evergrande групп нь 300 тэрбум гаруй долларын өртэй бөгөөд 9 сард төлөх байсан 2 бондын төлбөрийг төлөөгүй, 10 сард 150 сая долларын 3 бондын купоныг төлөөгүй байна. Мөн Sinic Holdings, Modern Land China компаниуд нь бондын төлбөрийг хойшлуулахын талаар бонд эзэмшигч нартай хэлэлцээр хийж байна.

Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Капитал ҮЦК ХХК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ