{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.04.11 - 2022.04.15
2022.04.18

ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.04.11 - 2022.04.15


Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
5.15%
03/09/24
600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
4.92%
05/01/23
800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
4.55%
12/05/22
1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.02%
12/25/23
300,000,000.00
5
DBM’ 2023
USD
7.250%
N/A
10/23/23
500,000,000.00
6
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
5.61%
04/07/26
600,000,000.00
7
MGMTGE' 2024
USD
8.850%
14.89%
02/08/24
250,000,000.00
8
MMC' 2024
USD
9.250%
27.44%
04/15/24
440,000,000.00
9
Mongol 2027
USD
3.500%
5.56%
07/07/27
500,000,000.00
10
Mongol 2031
USD
4.450%
5.91%
07/07/31
500,000,000.00

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. 2022 оны эхний улирлын орлогын тайлан гарснаар АНУ-ын хөрөнгийн зах зээлийн томоохон индексүүдийн хувьд өсөлт, бууралт холилдсон долоо хоног байлаа. Үнэ цэний хувьцаанууд (Value stocks) өсөлттэй (Growth stocks) хувьцаануудаас илүү өсөлттэй харин зах зээлийн үнэлгээ багатай (Small-cap) хувьцаанууд өсөлттэй зах зээлийн үнэлгээ өндөртэй (Large-cap) хувьцаанууд бууралттай байлаа. Харилцаа холбооны компаниуд болон энтертайнмент үйлчилгээ үзүүлдэг компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
  2. АНУ-ын инфляцын түвшин эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор 3-р сард 8.5% болсон нь 1981 оноос хойших хамгийн өндөр түвшин болоод байна. Одоогоор инфляцын түвшин буурах шинж тэмдгүүд ажиглагдаж байгаа ба жишээлбэл коронавирусын хорионы үед Америкчуудын нийтийн тээврээр зорчиход хүндрэлтэй байсантай холбоотойгоор хуучин автомашины үнэ огцом өсөж байсан бол энэ 3-р сард 3.8%-аар буураад байна.
  3. Татвараас чөлөөлөгдсөн ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногийн ихэнх хугацаанд хөрөнгийн гадагшлах урсгалын эрсдэлтэй холбоотойгоор сөрөг өгөөжтэй байлаа. 3-р сарын инфляцын түвшин өндөр гарсантай холбоотойгоор компанийн бондууд бага хэмжээнд суларсан боловч бусад үндсэн үзүүлэлтүүдийн нөлөөгөөр хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын нөлөөнд сөргөөр нөлөөлөөгүй байв.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын төв банк бодлогын хурал дээрээ мөнгөний хумих бодлого баримтлах хандлагагүй байгааг мэдэгдсэнтэй холбоотой Европын хөрөнгийн зах зээлд хувьцааны ханш өсөлттэй байлаа. STOXX Europe 600 индекс 1.09 хувь, Францын CAC 40 индекс 2.11 хувь, Италийн FTSE MIB индекс 2.66 хувь, ХБНГУ-ын Xetra DAX индекс 0.62 хувь тус тус өссөн бол эрчим хүчний хувьцаанууд унасан болон фунт ам.доллартой харьцах ханш чангарсны үр дүнд ИБНВУ-ын FTSE 100 индекс 0.79 хувиар уналттай байлаа.
  2. Их Британийн эдийн засгийн сэргэлт ганхах шинж тэмдэг илэрч, инфляц цаашид үргэлжлэн нэмэгдэх хүлээлт хэвээр байна. Жишээлбэл барилга байгууламжийн үйлдвэрлэл буурсантай холбоотойгоор дотоодын нийт бүтээгдэхүүн 2-р сард 0.1 хувиар өссөн ба энэ нь  1-р сарын 0.8 хувийн өсөлттэй харьцуулахад бууралттай байгаад байгаа юм. Мөн шатахууны үнийн өсөлтийн нөлөөгөөр инфляц 2-р сард 6.2 хувь байсан бол 3-р сард 7.0 хувьд хүрж сүүлийн 30 жилийн дээд цэгтээ хүрээд байгаа юм.
  3. ИБНВУ-ын санхүүгийн зах зээлийн шинжээчид эдийн засгийн сэргэлтийн удаашрал, инфляцын түвшний өсөлт дэх ОХУ, Украины дайны нөлөөлөлтэй холбоотойгоор Английн банкийг 5-р сард хүүгээ 1.0 хувиар өсгөх хүлээлттэй байна.

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ

  1. Японы хөрөнгийн зах зээлийн үндсэн индексүүд энэ 7 хоногт өсөлттэй байлаа. Nikkei 225 индекс 0.69 хувь, TOPIX индекс 0.62 хувиар тус тус өсөлттэй байлаа. Японы төв банкны ерөнхийлөгчийн мэдээлснээр түүхий эдийн үнэ өсөж байгаа хэдий ч, Японы төв банкнаас эдийн засгийг өсөлттэй байлгах бодлогыг баримтална хэмээн мэдэгдсэн нь хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн өсөлтөд голлох нөлөөг үзүүлсэн байна.
  2. Японы төв банкны хувьд мөнгөний тэлэх бодлого баримталж байгаа нь бусад улс орнуудын хумих бодлого баримталж байгаагаас ялгаатай байгаа билээ. Энэхүү бодлогын зөрүүтэй байдал нь Японы валютыг бусад валютуудтай харьцуулахад сулруулаад байгаа. Тодруулбал Иен ам.доллартой харьцах ханш өмнө 7 хоногт 124.30 байсан бол энэ 7 хоногийн хаалтаар 125.36 болсон ба энэ нь сүүлийн 20 жилийн хамгийн доод түвшиндээ хүрээд байгаа үзүүлэлт юм.
  3. Компаниудын хооронд худалдаалагдаж буй барааны үнийг хэмждэг Японы үйлдвэрлэгчийн үнийн индекс (Japan’s producer price index) 2-р сард 9.7 хувиар өсөөд байсан бол 3-р сард өмнөх оны мөн үеэс 9.5 хувиар өссөн байна. Энэхүү хурдацтай өсөлт нь газрын тосны үнэ болон түүхий эдийн үнийн огцом өсөлттэй холбоотой бөгөөд зарим талаараа ОХУ, Украин улсын дайны нөлөөлөл дэх нийлүүлэлтийн хязгаарлалттай холбоотой байгаад байгаа юм.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Шанхай хотод коронавирусын дэгдэлт нэмэгдэж байгаа нь БНХАУ-ын нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэлийг үүсгэж байгаа тул БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд энэ 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал Shanghai Composite индекс 0.8 хувь, CSI 300 индекс 0.92 хувиар тус тус буурсан байна.
  2. Пүрэв гарагт Шанхай хотод 27,000 гаруй коронавирусын тохиолдол бүртгэгдсэн нь 2019 онд Вухан хотод вирус анх гарч ирснээс хойших хамгийн их дэгдэлттэй байгаа тохиолдол болсон байна. Шанхай хот дахь 25 сая оршин суугчид 3-сарын 28-аас хойш хатуу хөл хорионд ороод байгаа байна. Хатуу хөл хориотой холбоотойгоор БНХАУ дах томоохон компаниуд болох Tesla, Volkswagen, Bosch болон дотоодын автомашин үйлдвэрлэгч Nio, SAIC Motor зэрэг компаниуд үйлдвэрлэлээ түр зогсоогоод байгаа байна.
  3. БНХАУ-ын экспортын хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.7 хувиар өссөн боловч импортын хэмжээ гэнэтийн байдлаар буурч, шинжээчдийн өсөлтийн таамаглалд хүрээгүй ба энэ нь 2020 оны 8-р сараас хойших анхны импортын бууралттай үзүүлэлт болоод байгаа юм.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ