ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.05.09 - 2022.05.13
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж | Дуусах хугацаа | Хэмжээ |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.750% | 7.92% | 03/09/24 | $600,000,000.00 |
2 | Mongol 2023 (Гэрэгэ) | USD | 5.625% | 7.11% | 05/01/23 | $800,000,000.00 |
3 | Mongol 2022 (Чингис) | USD | 5.125% | 6.26% | 12/05/22 | $1,000,000,000.00 |
4 | DBM’ 23 (Самурай) | JPY | 1.520% | 0.02% | 12/25/23 | ¥300,000,000.00 |
5 | Mongol 2026 (Номад) | USD | 5.125% | 7.69% | 04/07/26 | $600,000,000.00 |
6 | MGMTGE' 2024 | USD | 8.850% | 16.64% | 02/08/24 | $250,000,000.00 |
7 | MMC' 2024 | USD | 9.250% | 29.12% | 04/15/24 | $440,000,000.00 |
8 | Mongol 2027 | USD | 3.500% | 7.41% | 07/07/27 | $500,000,000.00 |
9 | Mongol 2031 | USD | 4.450% | 7.21% | 07/07/31 | $500,000,000.00 |
10 | DBM’ 2023 | USD | 7.250% | N/A | 10/23/23 | $500,000,000.00 |
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын хувьцааны зах зээл энэ 7 хоногт мөн уналттай байлаа. Уг уналтад Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) өндөр инфляцын эсрэг хүүгийн түвшнийг өсгөж байгаа нь эдийн засагт тодорхой хэмжээнд хямрал учруулна гэж хөрөнгө оруулагчдын үзэж байгаа нь голлох нөлөөллийг үзүүлсэн юм. “Cboe Volatility Index (VIX)” буюу АНУ-ын хувьцааны зах зээлийн хэлбэлзлийг илэрхийлдэг индексийн хувьд энэ 7 хоногийн хэлбэлзэл өндөр байсан хэдий ч 5 сарын 2-ны дээд хэмжээнээсээ доогуур түвшинд байж хэлбэлзэл буураад байна.
- “The Wall Street Journal”-тийн мэдээлснээр, “S&P 500”, “Nasdaq Composite index” болон “Dow Jones Industrial Average” индексүүд нь 6 дахь 7 хоногт дараалж бууралттай байгаа нь 2001 оноос хойших хамгийн удаан үргэлжилсэн бууралт болоод байгаа байна. Өнгөрсөн Пүрэв гарагт "S&P 500 index" нь энэ жилийн хамгийн доод цэгтээ хүрч оргил үеэсээ 18% орчимд буурсан юм. Энэ бууралт нь баавгайн зах зээлийн (bear market) гүйцэтгэлийг илэрхийлээд байна.
- АНУ-ын 4-р сарын инфляц бага хэмжээнд буурч 8.3%-д хүрсэн нь Лхагва гарагт АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөжийг энэ 7 хоногт 3.0%-аас доош оруулахад нөлөөллөө. (Бондын үнэ ихсэх үед өгөөж буурдаг.)
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Өндөр инфляцын түвшин, мөнгөний хумих бодлого болон эдийн засгийн хэтийн төлөвийг үл харгалзан Европын хувьцааны хувьцааны зах зээл энэ 7 хоногт өсөлттэй байлаа. “European STOXX Europe 600 index” 0.83%, “Germany’s Xetra DAX Index” 2.59%, “Italy’s FTSE MIB Index” 2.44%, “France’s CAC 40 Index” 1.67%, “UK’s FTSE 100 Index” 0.41% тус тус энэ 7 хоногт өсөлттэй байлаа.
- Өнгөрсөн сард ОХУ нь Европын Холбооны (ЕХ) эрчим хүчний компаниудад хориг арга хэмжээ авч байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоогоод байсан билээ. Тэгвэл үүний дараагаар ОХУ-ын төрийн өмчит байгалийн хийн компани "Gazprom" Евро руу шугаман хоолойгоор дамждаг байгалийн хийн нийлүүлээ зогсоохоо мэдэгдлээ.
- ИБНВУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 3-р сард 0.1%-ын бууралттай гарсан нь үйлчилгээний салбарын идэвхжил буурсантай холбоотой байлаа. Эдийн засаг эхний улирлын байдлаар 0.8%-ын өсөлттэй байгаа хэдий ч энэ нь эдийн засагчдын хүлээлт болох 1.0%-аас доогуур байлаа.
ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын ХНС-ын мөнгөний хумих бодлого баримтлах хүлээлт, дэлхийн эдийн засаг удааширч байна гэх хүлээлт, ОХУ болон Украины дайнаас үүсэх эдийн засгийн сөрөг үр дагавар зэрэг нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийн хэмжээг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор Японы хөрөнгийн зах зээл энэ 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, “Nikkei 225 Index” 2.13%, “TOPIX Index” 2.70% тус тус буурсан юм.
- Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж энэ 7 хоногт үндсэндээ өөрчлөгдөөгүй буюу 0.24% дээр хаагдлаа. Иений ам.доллартой харьцах ханш 130.41 орчмоос 128.12 иен болж энэ 7 хоногт чангарлаа.
- Японы төв банкны бодлого боловсруулагч энэ 7 хоногт дэлхийн томоохон улс орнуудтай мөнгөний бодлогын зөрүүтэй байдал үүсээд байгаа асуудал болон иений ханшийн сулралыг үл харгалзан мөнгөний тэлэх бодлогоо үргэлжлүүлэн баримтлах болохоо дахин илэрхийллээ.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-д коронавирусын тохиолдол буурч байгаа болон БНХАУ-ын үнэт цаас зохицуулагчийн (Securities regulator) хэлсэн тайлбар нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлж улмаар БНХАУ-ын хувьцааны зах зээл энэ 7 хоногт өсөлттэй байлаа. “Shanghai Composite Index” 2.7%, “CSI 300 Index” 2.1%-аар тус тус өссөн юм.
- БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж Ардын банкны зах зээлийн тогтвортой өсөлтийг хадгалахаа амласны дараагаар 2.848%-аас 2.834% болж буурсан юм. 7 хоногийн өмнө юанийн ханш ам.долларын эсрэг 6.67 байсан бол энэ 7 хоногийн хаалтаар 6.80 юань болон суларлаа. Юанийн ханшийн сулрал сүүлийн 3-н 7 хоногт 5% орчимд хувьд буурахад АНУ-ын хүүгийн өсөлт, ОХУ-Украин хоорондын дайн, болон эдийн засгийн удаашрал зэрэг нь гол нөлөөллүүдийн үзүүллээ.
- БНХАУ-ын инфляцын түвшин 4-р сард хүлээгдэж байснаас өндөр буюу 8% байлаа. Инфляцын түвшний өсөлтөд шатахууны үнийн өсөлт, хүнсний үнийн өсөлт нь голох нөлөөллүүдийн үзүүлсэн байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19