{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.06.06 - 2022.06.10

ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.06.06 - 2022.06.10


Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
7.454%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
6.500%
05/01/23
$800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
5.769%
12/05/22
$1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.019%
12/25/23
¥300,000,000.00
5
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
7.631%
04/07/26
$600,000,000.00
6
MGMTGE' 2024
USD
8.850%
19.067%
02/08/24
$250,000,000.00
7
MMC' 2024
USD
9.250%
31.515%
04/15/24
$440,000,000.00
8
Mongol 2027
USD
3.500%
7.613%
07/07/27
$500,000,000.00
9
Mongol 2031
USD
4.450%
7.608%
07/07/31
$500,000,000.00
10
DBM’ 2023
USD
7.250%
N/A
10/23/23
$500,000,000.00

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын 5-р сарын инфляцын түвшин хүлээгдэж байснаас өндөр түвшинд буюу 8.6%-д хүрсэн нь хувьцааны зах зээлийг өнгөрөгч 7 хоногт бууралттай байхад нөлөөллөө. 7 хоногийн эхээр зах зээлийн хэлбэлзэл бага байсан хэдий ч инфляцын түвшний мэдээлэл гарсны дараагаар зах зээл нийтдээ буурсан юм. Газрын тосны үнэ өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байсан нь энергийн салбарын хувьцаануудыг богино хугацаанд дэмжих хүлээлттэй байна. Инфляцын түвшинтэй холбоотойгоор хүүгийн түвшин нэмэгдэх хүлээлт өндөр байгаа тул технологийн салбарын (Nasdaq Composite) хувьцаануудад их хэмжээний дарамт өгч, бусад салбарын (S&P 500) хувьцаануудаас илүү их хэмжээний бууралтыг үзүүлсэн.
  2. Өнгөрөгч 7 хоногт 5-р сарын инфляцын түвшний мэдээлэл зах зээлийн анхаарлын төвд байлаа. 5-р сарын инфляцын түвшин 4-р сарын 8.3%-аас өсөж 8.6%-д хүрсэн нь шинжээчдийн хүлээлтийг давсан үзүүлэлт болсон. Үүний эсрэг Холбооны Нөөцийн Сангаас (ХНС) бодлогын хүүгийн түвшнийг 25 биш 50 суурь нэгжээр өсгөх магадлал (ХНС-ийн дараагийн хурал 6 сарын 14,15) өндөр байна. 
  3. АНУ-ын богино хугацааны Засгийн Газрын Үнэт Цаасны өгөөж (ЗГҮЦ) ХНС-аас бодлогын хүүг ихэсгэх хүлээлт өндөр байгаатай холбоотойгоор өнгөрөгч 7 хоногт өссөн. (Бондын үнэ болон өгөөж нь эсрэг чиглэлтэй.) 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын хувьцааны зах зээл Европын төв банкнаас инфляцын өндөр түвшинтэй холбоотойгоор бодлогын хүүг 7-р сард өсгөх хүлээлттэй байгаагаа мэдэгдсэний дараагаар буурсан. "STOXX Europe 600 Index" 3.95%, "Germany’s DAX Index" 4.83%, "France’s CAC 40 Index" 4.60%, "Italy’s FTSE MIB Index" 6.70%, "UK’s FTSE 100 Index" 2.86% тус тус бууралттай хаагдсан. Мөн төв банкнаас хэрэв дунд хугацааны инфляцын түвшин буурахгүй үргэлжилсээр байвал 9-р сарын бодлогын хурлаар бодлогын хүүг илүү их хэмжээнд өсгөх талаар дурдсан.
  2. Европын төв банк эдийн засгийн өсөлтөө бууруулж, инфляцын түвшний хүлээлтээ өсгөөд байгаа хэдий ч урт хугацааны зорилтот түвшин хэвийн хэмжээнд байгаа гэж үзэж байна. Инфляцын түвшний таамаглалыг 2022 онд 6.8%, 2023 онд 3.5%, 2024 онд 2.1%-д хүрнэ хэмээн таамаглаж байгаа бол эдийн засгийн өсөлтөө энэ онд 2.8%, 2023 болон 2024 онд 2.1%-д хүрнэ гэсэн таамаглалтай байна.
  3. Евро бүсийн ЗГҮЦ-ны өгөөж Европын төв банкнаас бодлогын хүүг өсгөх хүлээлт өндөр байгааг мэдэгдсэний дараагаар огцом өссөн. (Бондын үнэ болон өгөөж нь эсрэг чиглэлтэй.) 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бага хэмжээнд өсөлттэй байлаа. "Nikkei 225 Index" 0.23%, "TOPIX Index" 0.51%-аар тус тус өссөн. Японы эдийн засаг хүлээгдэж байсан агшилтаасаа бага хэмжээнд байсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдэгдсэн болон тус улс нь хилийн хатуу хяналтаа сулруулж, аялал жуулчлалын салбараа нээж байгаа нь зах зээлийг дэмжсэн.
  2. Япон улсын бодлого боловсруулагчид иений ханшийн сулралын талаар санаа зовж буйгаа илэрхийлсээр байгаа боловч тус улсын төв банкны ерөнхийлөгч эдийн засгийн өсөлтөө дэмжихээр мөнгөний тэлэх бодлогоо үргэлжлүүлэн баримтлах болохоо мэдэгдсэн.
  3. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өнгөрөгч 7 хоногийн эцэст 0.25%-д хүрч өссөн. Үүний зэрэгцээ иений сулрал нь Япон улсын экспортлогчдод түлхэц үзүүлсээр байгаа бөгөөд өнгөрөгч 7 хоногийн иений ам.доллартой харьцах ханш 133.9 (өмнөх долоо хоногийн 130.8 иен) хүрсэн нь сүүлийн 20 жилийн доод түвшнээ хадгалсан үзүүлэлт хэвээр байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын хувьцааны зах зээл төв банкны мөнгөний тэлэх бодлого баримтлах болон засгийн газраас технологийн салбараа дэмжих хүлээлтүүд байгаатай холбоотойгоор өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. "Shanghai Composite Index" 2.7%, "CSI 300 Index" 3.7%-ийн тус тус өсөлттэй хаагдсан.
  2. БНХАУ-ын үйлдвэрлэл сэргэж, нийлүүлэлтийн сүлжээний саатлын асуудал арилж байна. 5-р сарын тус улсын худалдааны ашиг $78.76 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн таамаглалыг (4-р сарын худалдааны ашиг $51.12 тэрбум ам.доллар байсан.) давсан үзүүлэлт болсон. "The private Caixin services purchasing managers’ index" 4-р сард 36.2 байсан бол 5-р сард өсөж 41.4 болсон нь мөн үйлдвэрлэл ихсэж байгааг илэрхийлж байна. 
  3. БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өнгөрөгч 7 хоногт өөрчлөлт багатай буюу 2.82%-д хаагдлаа. Энэ нь АНУ-ын 5-р сарын инфляцын мэдээллийг хөрөнгө оруулагчид хүлээж байсантай холбоотой байсан. АНУ-ын инфляцын түвшин хүлээгдэж байснаас өндөр гарсан нь мөнгөний хумих бодлого баримтлах хүлээлтийг тус улсад нэмэгдүүлж байгаа тул үүнтэй холбоотойгоор БНХАУ-д эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийх магадлал буурах төлөвтэй байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ