{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"PlayStation"-ИЙН БОРЛУУЛАЛТЫН БУУРАЛТ

"PlayStation"-ИЙН БОРЛУУЛАЛТЫН БУУРАЛТ


"Sony Group Corp." нь "PlayStation"-ийн борлуулалт буурч байгаатай холбоотой, ашгийн хүлээлтээ бууруулжээ. Тодруулбал, Токио хотод төвтэй тус конгломерат компани нь 8.7 тэрбум ам.долларын үйл ажиллагааны ашгийн хүлээлттэй байсан бол "PlayStation"-ийн борлуулалтын бууралттай холбоотойгоор 8.3 тэрбум ам.доллар болгон бууруулаад байна.

"PlayStation" 4 болон 5-ын 2022 оны 2-р улирлын борлуулалт 47.1 сая байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 35%-аар буурсан үзүүлэлт юм. Мөн "PlayStation"-ыг тоглох хугацаа энэ оны 2-р улиралд 15%-аар буурсныг тус компанийн санхүү эрхэлсэн захирал мэдэгдсэн. Хэдийгээр "PlayStation 5"-ийн 2022 оны 2-р улирлын борлуулалт 2.4 сая байгаа ч тус компанийн удирдлага хөрөнгө оруулагчдадаа 2022 оны тайлант жилд 18 сая ширхэг борлуулалт хийх төсөөлөлдөө итгэлтэй байгаагаа мэдэгдээд байна.

Эх сурвалж: Bloomberg

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ