САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2018 ОНЫ СҮҮЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
Санхүүгийн зохицуулах хороо 2018 оны сүүлийн ээлжит хуралдаанаа 2018 оны 12-р сарын 26-ны өдөр хийлээ.
Хуралдаанаар, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу “Үнэт цаас барьцаалах тухай” журмыг баталлаа. Энэ журмаар, үнэт цаасны зах зээлд оролцож буй иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшил дэх үнэт цаасыг барьцаанд тавих, үнэт цаасыг тусгаарлуулах, барьцааны тухай мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх, үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор барьцаалагч, барьцаалуулагч, гуравдагч этгээдийн хооронд үүссэн харилцааг зохицуулахаар журамласан байна.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
Бусад мэдээ