{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
СЗХ-НЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 5-Р САРЫН 23-НЫ ӨДӨР БОЛЛОО

СЗХ-НЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 5-Р САРЫН 23-НЫ ӨДӨР БОЛЛОО


Хуралдаанаар, Канад Улсад 2000 онд үүсгэн байгуулагдсан, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” (ERD.TSX)-ийн нийт хувьцааны 10 хувьтай тэнцэх хувьцааг Монгол Улсад гаргах асуудлыг хэлэлцэн дэмжиж, нэг бүр нь 640 /зургаан зуун дөч/ төгрөгийн үнэ бүхий нийт 4,000,000 /дөрвөн сая/ ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр боллоо. Энэ нь гадаад улсын арилжаа эрхлэгч байгууллагад бүртгэлтэй компанийг Монгол Улсад давхар бүртгэж буй анхны тохиолдол болж байна. Дэлхийн тэргүүлэгч биржүүдэд бүртгэлтэй компаниудын хувьцаа Монголын хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн болон орж ирснээр үнэт цаасны салбарын идэвхи, иргэд, хөрөнгө оруулагчдын зах зээлд оролцох сонирхлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” компани Онтариогийн Үнэт цаасны зохицуулах хорооны шийдвэрээр 2005 оноос Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж байна. Одоогийн байдлаар хайгуулын дөрөв, ашиглалтын нэг тусгай зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсад уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг тус компани шинээр гаргаж буй хувьцаагаараа татан төвлөрүүлэх хөрөнгийг энэ онд хийх хайгуулын өрөмдлөгийн ажил мөн Монгол Улс дахь төслүүдийн эрдэс баялгийн нөөц тогтоох, техникийн судалгаа хийх ажлуудад зарцуулахаар төлөвлөсөн байна.

Мөн хуралдаанаар, “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулж буй “Үндэсний стратегийн хөрөнгө оруулалт”, “Силк рөүд Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулж буй “Кинг Фанд” хувийн хөрөнгө оруулалтын сангуудын баримт бичгийг бүртгэлээ.

“Үндэсний стратегийн хөрөнгө оруулалт” сан нь нэг бүр нь 1,000,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 500,000 ширхэг нэгж эрхээ хөрөнгө оруулагчид санал болгон 500 тэрбум төгрөгийн хөрөнгийг эхний нэг жилд татан төвлөрүүлэхээр сангийн дүрэм, хөрөнгө итгэмжлэн удирдах журмын төсөл болон бизнес төлөвлөгөөнд тусгажээ. Харин “Кинг Фанд” сан нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1,000,000 ширхэг доорх төрлийн нэгж эрхтэй бөгөөд хөрөнгө оруулалтын бүсэд байгаа багцын компаниудын олон төрлийн хөрөнгийг идэвхтэй удирдан зохион байгуулах замаар урт хугацааны хөрөнгө оруулалт хийн ашигтай ажиллаж, нэгж эрх эзэмшигчдийн хөрөнгийн үнэ цэнийг өсгөж, тэдний ашиг сонирхлыг хангаж ажилласнаар ирэх таван жилд 21 тэрбум төгрөг болгохоор төлөвлөсөн байна.

1996 оноос түрээсийн үйл ажиллагаа явуулж буй “Монгол шир” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас компанийнхаа хэлбэрийг өөрчилж, хязгаарлагдмал хариуцлагатай компани болгохоор шийдвэрлэсэн байна. Иймд тус компанийн  Хувьцаа эзэмшигчдийн хурал нэгэнт шийдвэр гаргасан тул нийтэд санал болгон гаргасан 275,360 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хаслаа. Хувьцааны нэг бүрийн үнийг 2,714 төгрөгөөр тогтоож, компанид өөрийн эзэмшлийн хувьцааг буцааж зарах боломжийг жижиг хувьцаа эзэмшигчдэд бүрдүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.


Эх сурвалж: FRC.mn 


Бусад мэдээ