{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Стефан Бансел, Moderna Inc

Стефан Бансел, Moderna Inc


2 гаруй жилийн дотор Ковид-19 цар тахал бидний амьдралын хэв маяг, ажил, суралцах арга барил гэх мэт олон зүйлсийг өөрчилсөн билээ. Үүний зэрэгцээ бизнесийн салбарт шинэ эрэлт үүсэж, зарим төрлийн бизнесүүд өндөр ашигтай ажилласан юм. Цар тахлын үеэр тэрбумтан болсон зарим хүмүүсийг Ковид тэрбумтнууд гэж нэрлэж байгаа бөгөөд үүнд 58 тэрбумтан багтаж байна.

Тэдний хөрөнгө цар тахлын үеэр огцом өссөнийхөө адил огцом буураад байна. Тэдгээрийн нэг нь "Moderna Inc"-ийн гүйцэтгэх захирал Стефан Бансел юм. Түүний хөрөнгө Ковид тахлын үеэр оргил үедээ 15 тэрбум ам.долларт хүрсэн бол 2022 оны 9-р сарын байдлаар 3.7 тэрбум ам.долларт хүрч, 75%-иар буураад байна.

Стефан Бансел нь Франц улсад төрсөн шинжлэх ухаанч, хөрөнгө оруулагч юм. Тэрээр цар тахлын дэгдэлтийн үеэр вакцин зохион бүтээхээр Кембрижийн лабораторид ажилласан. 2020 оны эхээр түүний mRNA-д суурилсан вакцины технологи нь Ковидын эсрэг дархлаа тогтоох боломжтой гэх мэдээний дараагаар Стефан Бансел ам.долларын тэрбумтан болсон юм. 2021 оны 8-р сарын байдлаар зуу зуун сая хүн уг вакциныг тариулсан бөгөөд үүний зэрэгцээ "Moderna Inc"-ийн үнэлгээ бүх цаг үеийнхээ дээд хэмжээндээ хүрч, Стефан Банселийн хөрөнгө 15 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин тахлын шинэ омикрон хувилбар нь mRNA-д суурилсан вакцины эрэлтийг бууруулж улмаар түүний эзэмшлийн хувьцааны үнэлгээ болон хөрөнгө нь буурч эхэлжээ.

Source: Bloomberg

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ