{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Судлаач, оюутны хөтөлбөр

Судлаач, оюутны хөтөлбөр


СУДЛААЧ, ОЮУТНЫ ХӨТӨЛБӨР   

Бакалаврын болон магистрын хөтөлбөрөөр гадаад, дотоодын их дээд сургуульд суралцаж буй оюутан залуус болон судлаачдад зориулсан энэхүү хөтөлбөрт хамрагдаж, мэргэжлийн судлаачдын багтай хамтран ажиллахыг урьж байна.

ХӨТӨЛБӨРИЙН ЧИГЛЭЛ

Оюутан, судлаачдын онолын мэдлэгийг баталгаажуулах, практик мэдлэгийг өргөжүүлэх, судалгааны ажлуудад менторын тусламжтайгаар ажиллаж, ажлын арга барилд суралцах, хийсэн ажлынхаа үр дүнг үнэлүүлэн өөрийгөө хөгжүүлэх, ирээдүйн чадварлаг мэргэжилтэн болоход нь дэмжих зорилгоор амжилттай суралцаж буй оюутан, судлаачдад тус хөтөлбөрт хамрагдах боломжийг олгож байна.

Сонгон шалгаруулалтад тэнцэж, хөтөлбөрт хамрагдсан судлаач, оюутнуудтай эдийн засгийн голлох салбаруудын судалгаа, хөрөнгийн зах зээл, хувьцаат компаниудын судалгааны ажил дээр хамтран ажиллана.

ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОГЧИД  ТАВИГДАХ ШААРДЛАГА 

  • Санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулийн 3 буюу түүнээс дээш курсын оюутан, судлаачид байх;
  • Эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн чиг хандлагын талаар өргөн хүрээний мэдлэг, мэдээлэлтэй;
  • Судалгаа шинжилгээ хийх, тоон мэдээлэл дээр ажиллах, задлан шинжлэх, дүгнэлт гаргах өндөр ур чадвартай;
  • Ажлыг түргэн шуурхай, эмх цэгцтэй зохион байгуулж, гүйцэтгэх ур чадвартай;
  • Ажил хэрэгч, харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Монгол, англи хэл бичгийн өндөр түвшний ур чадвартай;

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Дараах материалыг хавсарган hr@tdbcapital.mn хаягаар илгээнэ үү.

  • CV / Анкет;
  • Сурлагын голч дүнгийн мэдээлэл;
  • Судалгааны ажил хийж байсан бол судалгааны ажлын тайлан;

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВАГДАХ ХУГАЦАА

1. Анкет хүлээн авах
2. Анкет сонгон шалгаруулалт
3. Даалгавар өгч, дүгнэх
4. Ярилцлага, сонгон шалгаруулалт
5. Хөтөлбөрт хамрагдаж эхлэх
02.07-02.16
02.17
02.17-03.01
03.02-03.06
03.09

ХОЛБОО БАРИХ

E-mail: hr@tdbcapital.mn  

Утас: 976-11-311914

Хаяг: “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК, Худалдаа, хөгжлийн банкны төв байр 308 тоот, 

14210 Энхтайваны өргөн чөлөө 19, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар хот


Бусад мэдээ