"СҮҮ" ХК НЭМЖ ҮНЭТ ЦААС ГАРГАХААР БОЛЛОО
Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 689 тоот тогтоолоор "Сүү" ХК-ийн шинээр нэмж гаргаж байгаа 85,589,000 ширхэг энгийн хувьцааг бүртгэж, тус компанийн нийт гаргасан хувьцааг 429,589,000 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байна.
Шинээр нэмж гаргасан хувьцааны нэгж үнийг 218 төгрөгөөр тогтоож 77,030,100 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 8,558,900 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгон анхдагч зах зээлд арилжаалахыг зөвшөөрсөн байна.
Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолыг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Бусад мэдээ