“ТАХЬКО” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО
"Тахько” ХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 2-р сарын 18-ны өдрийн №01 тоот тогтоолоор 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 108 төгрөг, нийт 128.5 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болов.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2020 оны 5 сарын 1-ний өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Бусад мэдээ