{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"ТАНДЭМ ИНВЭСТ ББСБ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛНА

"ТАНДЭМ ИНВЭСТ ББСБ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛНА


"Тандэм Инвэст ББСБ" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр компанийн байранд зохион байгуулахаар төлөвлөсөн боловч Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 тоот тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ, хурал, цуглаан явуулах боломжгүй болсон тул Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо.
Хурлын бүртгэлийн өдөр: 2020 оны 11-р сарын 02-ны өдөр
Хурал хуралдах огноо: 2020 оны 11 сарын 25-ны өдөр
Хурал эхлэх цаг: 10:00 цаг
Хурлаар хэлэлцэх асуудлууд:
1. Компанийн хувьцаа нэмж гаргах, тоог тогтоох
2. Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах

Дэлгэрэнгүй мэдээлэл 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18:00 цаг хүртэл доорх и-мэйл хаяг болон утсаар холбогдон хуралд цахим хэлбэрээр хэрхэн оролцох тухай авна уу.
Холбоо барих утас: 94002977, 99074804
Цахим шуудан: tandeminvest.nbfi@gmail.com

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Бусад мэдээ