{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ТАНЫ МЭДЛЭГТ: 2018 ОНЫ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

ТАНЫ МЭДЛЭГТ: 2018 ОНЫ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ


Хөрөнгийн зах зээл сонирхогч та 2018 онд үнэт цаасны зах зээлд болсон онцлох үйл явдлууд, статистик мэдээлэлтэй хараахан танилцаж амжаагүй байна уу? Тэгвэл та энэхүү нийтлэлээс 2018 онд хөрөнгийн зах зээлд өрнөсөн онцлох үйл явдлууд болон зах зээлийн голлох статистик үзүүлэлтүүдтэй танилцаарай.

1. Зах зээлийн үнэлгээ 2,509.1 тэрбум төгрөгт хүрэв

2018 оны жилийн эцсийн байдлаар Монголын хөрөнгийн бирж болон Монголын үнэт цаасны биржид бүртгэлтэй 217 хувьцаат компанийн нийт зах зээлийн үнэлгээ 2,509.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх онтой харьцуулахад 3.0 хувиар өсжээ.

Зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч ТОР 5 хувьцаат компани болох "АПУ" ХК, "Таван толгой" ХК, "МИК Холдинг" ХК, "Говь" ХК, "Сүү" ХК-иудын зах зээлийн үнэлгээ нь нийт үнэлгээний 66.9 хувийг бүрдүүлжээ.

2. ТОП-20 индекс 2.7 хувиар өсөв

Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс өмнөх онтой харьцуулахад 2.7 хувиар өсөж, 20,646.96 нэгжид хүрсэн бөгөөд Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны индекс тооцох журам” шинэчлэгдсэнтэй холбогдуулан биржийн I, II ангиллын буюу MSE A, MSE B индексийг тухайн ангиллыг бүрдүүлж буй үнэт цааснуудаар тооцож эхэлжээ.

3. Хувьцааны арилжаа түүхэн дээд хэмжээнд хүрэв

2018 онд МХБ болон МҮЦБ-ээр дамжуулан нийт 245.9 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдсэнээс 210.7 тэрбум төгрөг буюу 85.7 хувийг хувьцааны арилжаа, 33.5 тэрбум төгрөг буюу 13.6 хувийг ЗГҮЦ-ны арилжаа, 1.7 тэрбум төгрөг буюу 0.7 хувийг компанийн бондын арилжаа тус тус эзэлжээ. 2018 онд нийт арилжааны хэмжээ өмнөх оны үзүүлэлтээс 71 хувиар буурсан хэдий ч хувьцааны арилжаа өмнөх онтой харьцуулахад 133.6 тэрбум төгрөгөөр буюу 2.7 дахин өссөн үзүүлэлттэй байна. Нийт арилжааны хэмжээ буурах болсон голлох шалтгаан нь Монголын хөрөнгийн биржээр дамжин хийгдэж байсан Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2017 оны 11-р сараас эхлэн зогсоосонтой холбоотой юм.

4. Монгол улсын хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн олон IPO хийгдлээ 

Тайлант оны хувьд Монгол улсын хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн олон IPO хийгдсэн жил болсноороо онцлог бөгөөд Монголын хөрөнгийн биржид нийт 4 IPO хийгдэж, 2 хувьцаат компани нэмэлт хувьцаа гаргаж, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 1 компани давхар бүртгэл хийлгэн, нийт 31.4 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлжээ. Харин Монголын үнэт цаасны биржид хамгийн анхны компанийн бонд бүртгэгдэж, 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татсан байна.

5. Хөрөнгийн хэмжээгээр Ти Ди Би Капитал ҮЦК, МХБ дээр явагдсан арилжааны хэмжээгээр Голомт Капитал ҮЦК тэргүүлэв

Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд 54 үнэт цаасны компани үйл ажиллагаа явуулж байгаагаас 51 ҮЦК нь Монголын хөрөнгийн биржийн гишүүнчлэлтэй бол 10 ҮЦК нь Монголын үнэт цаасны биржид гишүүнчлэлтэй байна.

Тайлант онд Монголын хөрөнгийн биржийн гишүүн ҮЦК-иудын нийт хөрөнгө 80.9 тэрбум төгрөгт хүрсэн ба хөрөнгийн хэмжээгээр Ти Ди Би Капитал ҮЦК, арилжааны идэвхээр Голомт Капитал ҮЦК тэргүүлсэн байна.

Арилжааны хэмжээгээр тэргүүлсэн TOP 5 ҮЦК буюу Голомт Капитал ҮЦК, Ти Ди Би Капитал ҮЦК, Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК, Би Ди Сек ҮЦК, Новел Инвестмент ҮЦК-ууд биржийн нийт арилжааны 80.4 хувийг гүйцэтгэжээ.

6. Хөрөнгийн зах зээлд нийт 1,304,298 үнэт цаасны данс нээлттэй байгаагаас 99.6 хувь нь дотоодын иргэдийн данс байв

Тайлант оны эцсийн байдлаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд нийт 1,304,298 үнэт цаасны данс бүртгэлтэй байгаагаас дотоодын иргэдийн данс 1,299,173 буюу 99.6 хувь, дотоодын аж ахуйн нэгжийн данс 2,721 буюу 0.2%, гадаадын иргэд, аж ахуйн нэгжийн данс 2,404 буюу 0.2 хувийг тус тус бүрдүүлжээ. 2018 онд 398,255 үнэт цаасны данс шинээр нээгдсэн нь 2012 оноос хойш түүхэн хэмжээг давсан үзүүлэлт байв.

7. Гадаадын хөрөнгө оруулагчдын арилжааны идэвх огцом нэмэгдэж 44.6 хувьд хүрэв

2018 онд Монголын хөрөнгийн бирж дээр нийт 244.1 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдсэнээс дотоодын иргэд 56.6 тэрбум төгрөг буюу 23.2%, дотоодын ААН 78.7 тэрбум төгрөг буюу 32.2%, гадаадын иргэд 6.2 тэрбум төгрөг буюу 2.5%, гадаадын ААН 102.7 тэрбум төгрөг буюу 42.1%-ийг тус тус бүрдүүлсэн байна. Хөрөнгө оруулагчдын арилжааны идэвхийн хувьд сүүлийн 5 жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчдын хийсэн арилжаа нь дунджаар нийт арилжааны 6.3 хувийг эзэлж байсан бол 2018 онд 44.6 хувьд хүрч огцом нэмэгджээ.

8. Том хувьцаа эзэмшигчид хувьцаат компаниудын нийт хувьцааны 93.2 хувийг эзэмшдэг

Хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн бүтцийн хувьд МХБ болон МҮЦБ-д бүртгэлтэй 217 хувьцаат компанийн 10.3 тэрбум ширхэг хувьцааг 271.1 мянган хувьцаа зээмшигчид эзэмшиж байна. Үүнээс, нийт хувьцаа эзэмшигчдийн 0.3 хувь буюу 691 том хувьцаа эзэмшигч (5 хувиас дээш хувь эзэмшиж буй) нийт хувьцааны 93.2 хувийг эзэмшиж байгаа бол үлдсэн 99.7 хувь буюу 271.0 мянган жижиг хувьцаа эзэмшигчид (5 хувиас доош хувь эзэмшиж буй) нийт хувьцааны 6.8 хувийг эзэмшиж байна.

 Биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын хувьцааны төвлөрөл дунджаар 83.6 хувь байгаа нь өмнөх онтой харьцуулахад ойролцоо түвшинд байна.

9. ЛэндМН ББСБ ХК-ийн хувьцаа хамгийн ихээр арилжигдав

Хувьцаат компаниудын арилжааны идэвхийн хувьд хувьцааны хоёрдогч зах зээлийн нийт арилжаагаар тэргүүлэгч 5 хувьцаат компани болох "АПУ" ХК, "МИК Холдинг" ХК, "ЛэндМН ББСБ" ХК, "Монголын цахилгаан холбоо" ХК, "Таван толгой" ХК-иудын арилжаа нийт хоёрдогч зах зээлийн арилжааны 80.1 хувийг бүрдүүлжээ. Харин хувьцааны энгийн арилжаагаар "ЛэндМН ББСБ" ХК, "АПУ" ХК, "Таван толгой" ХК, "Говь" ХК, "Монгол базалт" ХК-иуд тэргүүлсэн байна.

10. Хувьцаат компаниуд цэвэр ашгийнхаа 36.9 хувийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилав

2018 онд нийт 31 хувьцаат компани 158.5 тэрбум төгрөгийн цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ нийт 109.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ. Ногдол ашиг төлөлтийн харьцааны дундаж үзүүлэлт 36.9 хувьтай байв.

Хөрөнгө оруулагч та "Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК-аас жил бүр эрхлэн гаргаж буй Монголын хөрөнгийн зах зээлийн статистик мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.


Бусад мэдээ