{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Татварын багц хууль өөрчлөгдвөл өрхийн зарцуулалт нэмэгдэж, эдийн засгийн эргэлт сайжрахаар байна

Татварын багц хууль өөрчлөгдвөл өрхийн зарцуулалт нэмэгдэж, эдийн засгийн эргэлт сайжрахаар байна



Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Татварын багц хуульд өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг дуусаж, төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна.

Уг төсөл нь НӨАТ, ХХОАТ, ААНОАТ болон татварын ерөнхий хууль бүгдэд нь өөрчлөлт оруулж, бизнес эрхлэгчид болон иргэдийн эдийн засгийн идэвхийг дэмжих зорилготой юм. 

Хуулийн өөрчлөлтөөс онцлох заалтуудыг дурдвал:

  • Аж ахуйн нэгжийн хялбаршуулсан татвар журмын босгыг 400 сая төгрөг болгож, илүү өргөн хүрээг хамарна
  • Иргэний сар бүрийн цалингаас 800 мянган төгрөг хүртэлх дүнг ХХОАТ-с 100 хувь  хөнгөлнө
  • Иргэний сар бүрийн НӨАТ төлсөн худалдан авалтаас:
    • 500 мянган төгрөг хүртэлх дүнг 100 хувь
    • 500-800 мянган төгрөг хүртэл дүнг 50 хувь
    • 800 мянган төгрөгөөс дээш дүнг 20 хувь хөнгөлдөг болж өөрчлөгдөнө.

Энэхүү татварын хөнгөлөлтийн нөлөөллийг Монгол Улсын өрхийн дундаж орлого ба зарлагад үндэслэн тооцоолж үзвэл:

  • Өрхийн орлого 80 мянган төгрөгөөр нэмэгдэж,
  • Өрхийн буцаан олголтоос авах дүн (бүх зарлага НӨАТ-тэй бол) 50 мянган төгрөгөөр нэмэгдэж,
  • Өрхийн үлдэгдэл орлого (зарцуулах боломжит дүн) 130 мянган төгрөгөөр ихсэх төлөвтэй байна.

Өрхийн зарцуулах боломжтой орлого нэмэгдсэнээр дотоод дахь хэрэглээ нэмэгдэж, бизнесийн үйл ажиллагаа идэвхжих эерэг нөлөө авчрах юм.

Үүнээс гадна иргэний цалин хөлснөөс суутгах татвар багассанаар хөдөлмөр эрхлэлтийн орчин илүү таатай болдог тул улсын ажиллах хүчний оролцоо сайжирч, үйлдвэрлэл, үйлчилгээ тэлэх боломжтой.

Харин аж ахуйн нэгжүүдийн татварын орчин илүү таатай, хялбар болсноор бизнес эрхлэх сэдэл нэмэгдэж, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхэжнэ.

Гэвч нөгөө талаас нь авч үзвэл, иргэдийн орлого ийнхүү ихэссэнээр дотоод эрэлт эрчимтэй нэмэгдэж, эрэлтийн инфляцыг өдөөх аюул үүсдэг.

Мөн төсвийн орлогын гол бүрэлдэхүүн болсон НӨАТ, ХХОАТ-ын татварууд дахь хөнгөлөлтийн хэмжээг нэмснээр төсөвт ирэх дарамт нэмэгдэж, засгийн газрын үйл ажиллагаа саатаж болно.

Гэхдээ эдгээр хуулийн өөрчлөлтүүд хэрэгжвэл иргэд ба бизнесийн идэвхийг дэмжих нөлөөлөл нь төсөвт учруулах дарамтаасаа илүү хүчтэй байх төлөвтэй байна.

Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

"Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

+976 7010-0261


Бусад мэдээ