{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“ТАВАН ТОЛГОЙ” ХК 2017 ОНЫ ЦЭВЭР АШГИЙН 90 ХУВИЙГ НОГДОЛ АШИГТ ХУВААРИЛНА
“ТАВАН ТОЛГОЙ” ХК 2017 ОНЫ ЦЭВЭР АШГИЙН 90 ХУВИЙГ НОГДОЛ АШИГТ ХУВААРИЛНА

“ТАВАН ТОЛГОЙ” ХК 2017 ОНЫ ЦЭВЭР АШГИЙН 90 ХУВИЙГ НОГДОЛ АШИГТ ХУВААРИЛНА


Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Тавантолгой” ХК 2017 оны цэвэр ашгийн 90 хувийг буюу нийт 127 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Ингэснээр  нэгж хувьцаанд 2410 төгрөг ногдож байна. Нүүрсний ханш өсөлттэй байсан 2017 онд тус компани дөрвөн сая тонн нүүрс олборлосон нь төлөвлөгөөнөөс хоёр дахин өндөр үзүүлэлт болжээ. Ингэснээр борлуулалтын орлого нь жилийн дүнгээр 2.4 дахин өсөж, 428 тэрбум төгрөгт хүрсэн байна. Түүнчлэн орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК өнгөрсөн онд 184.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн талаар мэдээллээ. “Тавантолгой”-ийн хувьцааны ханш энэ онд сүүлийн долоон жилийн дээд цэг буюу 13 мянган төгрөгт хүрсэн юм. Ингэснээр зах зээлийн үнэлгээгээр Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудыг тэргүүлж байв. Харин сүүлийн байдлаар 9945 төгрөг болсон байна. Энэ нь нэг жилийн хугацаанд хоёр дахин өссөн үзүүлэлт боллоо. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь 523 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ