"ТАВАН ТОЛГОЙ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
"Таван толгой" ХК нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын №04 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 853 төгрөг буюу нийт 44.9 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөр гаргаж, ногдол ашгийг компанийн байранд болон "ҮЦТХТ" ТӨХХК дэх хувьцаа эзэмшигчдийн дансанд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн дотор шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж
Бусад мэдээ