“Tesla Inc.” ЯАГААД БИТКОЙНОО ЗАРАВ?
“Tesla Inc.” нь дэлхийн хамгийн том зах зээлийн үнэлгээтэй криптовалют болох биткойныг өргөн хэрэглээнд оруулахад чухал нөлөө үзүүлээд байсан бол тус компани нь зах зээлийн тодорхойгүй байдлын эрсдэл болон нийт криптовалютын зах зээл уналттай байгааг харгалзан үзэж нийт эзэмшлийн биткойноосоо 75 орчим хувьтай тэнцүү хэмжээний биткойныг заржээ.
Тодруулбал, тус компани нь 2022 оны 2 улирал дууссантай холбоотой хөрөнгө оруулагчдадаа энэ Лхагва гарагт захидал илгээсэн бөгөөд түүн дээрээ бид биткойн хөрөнгө оруулалтынхаа 75 орчим хувийг зарсан хэмээн мэдэгдсэн юм. Гүйцэтгэх захирал Илон Маск эрхэм үүнтэй холбоотойгоор хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр цар тахлын зогсолттой холбоотой тодорхойгүй байдлын эсрэг бэлэн мөнгөний хэмжээгээ нэмэгдүүлэхийн тулд компанийн эзэмшлийн биткойныг зарсан хэмээн мэдэгдсэн.
/Жич: “Tesla Inc.” нь анх 2021 оны 2-р сард биткойнд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн./
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19