{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"ТИ ДИ БИ СЕКЬЮРИТИС ҮЦК" МХБ-ИЙН I БОЛОН II АНГИЛЛЫН КОМПАНИУДЫГ ШИНЖ ЧАНАРААР НЬ АНГИЛЛАА

"ТИ ДИ БИ СЕКЬЮРИТИС ҮЦК" МХБ-ИЙН I БОЛОН II АНГИЛЛЫН КОМПАНИУДЫГ ШИНЖ ЧАНАРААР НЬ АНГИЛЛАА


“Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь Монголын Хөрөнгийн Биржийн I болон II-р ангилалд бүртгэлтэй нийт 64 компаниудаас санхүүгийн үзүүлэлтүүд дээр нь тулгуурлан үнэ цэнэтэй (Value) болон өсөлттэй (Growth) ангиллын багцуудыг тодорхойллоо. Тооцооллыг 2017-2021 оны санхүүгийн тайланд үндэслэн гаргасан ба 5 компани "Value", 19 компани "Growth", үлдсэн 21 компани уг 2 шинж чанарын хамтад нь агуулсан хувьцаанууд байна.  

МХБ-ийн хувьцаануудыг шинж чанараар нь ангилснаар хөрөнгө оруулагчид өөрийн зан төлөв, эрсдэл даах чадвар, эрсдэл хийх хүсэл эрмэлзэл зэрэгтээ тааруулан оновчтой шийдвэр гаргахад дөхөм болох, хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлэхэд хялбар болох зэрэг давуу талтай. Мөн манай компанийн зүгээс энэхүү 2 ангилал тус бүрээс ТОП 5 компанийг сонгон TDBS өсөлттэй болон TDBS үнэ цэнэтэй компаниар шалгаруулан сертификат гардуулж, тэдгээр компанийн мэдээллийг харилцагч, хөрөнгө оруулагч та бүхэнтэй нээлттэй хуваалцах болно.

/Өсөлттэй ангиллын хувьцаанууд нь ирээдүйд олох ашиг орлого нь өндөр хүлээлттэй байдаг бол үнэ цэнэтэй ангиллын хувьцаа нь зах зээлийн үнээс бодит үнэ цэн нь багаар үнэлэгдэн зах зээлд хямд үнээр арилжаалагдаж байдгаараа онцлогтой юм./

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ