“ТИДИБИ КАПИТАЛ ҮЦК” ИНДЕКС ТООЦДОГ БОЛЛОО
“ТиДиБи Капитал ҮЦК” нь хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний хүрээнд АНУ-ын хөрөнгийн зах зээл дээрх үнэ цэнэ бүхий компаниудаас бүрдэх TDBC VALUE 25 US болон өсөлттэй компаниудаас бүрдэх TDBC GROWTH 25 US индексийг үүсгэн харилцагчиддаа танилцуулж байна.
TDBC VALUE 25 US INDEX
VALUE STOCK буюу ҮНЭ ЦЭНЭ БҮХИЙ ХУВЬЦАА гэдэг нь тухайн компанийн хувьцаа нь урт хугацааны үнэ цэнийн өсөлтийн боломжтой нь харьцуулахад зах зээл дээр харьцангуй бага үнээр арилжаалагдаж буй хувьцааг хэлнэ.
Энэхүү индексийн сагсанд багтаж буй компаниудыг АНУ-ын зах зээл дээрх үнэ цэнэ бүхий компаниудад хөрөнгө оруулдаг ETF буюу бирж дээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сангуудын түүхэн хөрөнгө оруулалтын мэдээлэл судалгаан дээр үндэслэн сонгон авсан болно.
TDBC VALUE 25 US индексийн сүүлийн 5 жилийн гүйцэтгэл
*2021.06.18 байдлаар
Индексийн сагсанд багтаж буй компаниудын жагсаалтыг доорх хүснэгтэд үзүүлж байна.
TDBC VALUE 25 US индексийн сагсанд багтсан 25 компани
№ | Компани | Симбол |
1 | Intel Corp. | INTC |
2 | AT&T Inc. | T |
3 | Micron Technology Inc. | MU |
4 | General Motors Co. | GM |
5 | Citigroup Inc. | C |
6 | Cisco Systems Inc. | CSCO |
7 | Applied Materials Inc. | AMAT |
8 | Pfizer Inc. | PFE |
9 | AbbVie Inc. | ABBV |
10 | CVS Health Corp. | CVS |
11 | Bristol Myers Squibb Co. | BMY |
12 | Goldman Sachs Group Inc. | GS |
13 | ViacomCBS Inc. Cl B | VIAC |
14 | Wells Fargo & Co. | WFC |
15 | Morgan Stanley | MS |
16 | Johnson & Johnson | JNJ |
17 | JPMorgan Chase & Co. | JPM |
18 | Comcast Corp. Cl A | CMCSA |
19 | Merck & Co. Inc. | MRK |
20 | Bank of America Corp. | BAC |
21 | Verizon Communications Inc. | VZ |
22 | Exxon Mobil Corp. | XOM |
23 | PepsiCo Inc. | PEP |
24 | Honeywell International Inc. | HON |
25 | Union Pacific Corp. | UNP |
TDBC GROWTH 25 US INDEX
GROWTH STOCK буюу ӨСӨЛТТЭЙ ХУВЬЦАА гэдэг нь тухайн компанийн хувьцааны өгөөж нь зах зээлийн дундаж өгөөжөөс илүү хэмжээгээр өсөлт үзүүлж буй хувьцаануудыг хэлнэ.
Энэхүү индексийн сагсанд багтаж буй компаниудыг АНУ-ын зах зээл дээрх өндөр өсөлт бүхий компаниудад хөрөнгө оруулдаг ETF буюу бирж дээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сангуудын түүхэн хөрөнгө оруулалтын мэдээлэл судалгаан дээр үндэслэн сонгон авсан болно.
TDBC GROWTH 25 US индексийн сүүлийн 5 жилийн гүйцэтгэл
*2021.06.18 байдлаар
Индексийн сагсанд багтаж буй компаниудын жагсаалтыг доорх хүснэгтэнд үзүүлж байна.
TDBC GROWTH 25 US индексийн сагсанд багтсан 25 компани
№ | Компани | Симбол |
1 | Apple Inc. | AAPL |
2 | Microsoft Corp. | MSFT |
3 | Amazon.com Inc. | AMZN |
4 | Facebook Inc. Cl A | FB |
5 | Alphabet Inc. Cl A | GOOGL |
6 | Alphabet Inc. Cl C | GOOG |
7 | Tesla Inc. | TSLA |
8 | NVIDIA Corp. | NVDA |
9 | Visa Inc. Cl A | V |
10 | PayPal Holdings Inc. | PYPL |
11 | Mastercard Inc. | MA |
12 | Netflix Inc. | NFLX |
13 | Adobe Inc. | ADBE |
14 | Home Depot Inc. | HD |
15 | Salesforce.com Inc. | CRM |
16 | Broadcom Inc. | AVGO |
17 | UnitedHealth Group Inc. | UNH |
18 | Nike Inc. Cl B | NKE |
19 | Thermo Fisher Scientific Inc. | TMO |
20 | Accenture PLC Cl A | ACN |
21 | Qualcomm Inc. | QCOM |
22 | Procter & Gamble Co. | PG |
23 | Costco Wholesale Corp. | COST |
24 | Linde PLC | LIN |
25 | Abbott Laboratories | ABT |
ИНДЕКСҮҮДИЙН ХАРЬЦУУЛАЛТ
TDBC GROWTH 25 US болон TDBC VALUE 25 US индексүүдийн сүүлийн 5 жилийн өгөөж болон эрсдэлийн түвшний харьцуулалтыг доорх зургуудаар үзүүлж байна.
TDBC GROWTH 25 US, TDBC VALUE 25 US индексийн сүүлийн 5 жилийн өгөөжийн харьцуулалт
*2021.06.18 байдлаар
Индексүүдийн сүүлийн 5 жилийн турш дах түүхэн үзүүлэлтээс харвал TDBC GROWTH 25 US индекс сүүлийн 5 жилд дунджаар 27.7%-ийн өсөлт үзүүлсэн бол TDBC VALUE US 25 индекс 10.2%-ийн өсөлт үзүүлсэн байна. Ингэснээр 5 жилийн дундаж өгөөжийн хувьд TDBC GROWTH 25 US буюу өсөлттэй компаниудаас бүрдсэн индексийн өсөлт нь TDBC VALUE 25 US буюу үнэ цэнэ бүхий компаниудаас бүрдсэн индексийн өсөлтөөс 17.5%-аар илүү байна.
TDBC GROWTH 25 US, TDBC VALUE 25 US индексийн сүүлийн 5 жилийн стандарт хазайлтын харьцуулалт
*2021.06.18 байдлаар
Индексүүдийн сүүлийн 5 жилийн турш дах стандарт хазайлт буюу эрсдэлийн түвшингийн хувьд өгөөж болон эрсдэл харилцан хамааралтай байдаг зарчмын дагуу өсөлттэй компаниудаас бүрдсэн индексийн стандарт хазайлт нь үнэ цэнэ бүхий компаниудаас бүрдсэн индексийн стнадарт хазайлтаас харьцангуй өндөр трендтэй байна.
Харин 2020 онд Ковид-19 цар тахлын эдийн засаг, хөрөнгийн зах зээлд нөлөөлсөн нөлөөллөөс үүдэн аль аль индексийн стандарт хазайлт ижил түвшинд огцом өсч 30%-аас дээш түвшинд хүрчээ. Сүүлийн 5 жилийн дунджаар TDBC GROWTH 25 US индексийн стандарт хазайлт TDBC VALUE 25 US индексээс 4% өндөр байгаа бол 2020 оны нөлөөллийг хасч тооцсоноор 5.3%-аар илүү байгаа юм.
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2021 © Ти Ди Би Капитал ҮЦК ХХК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19