{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ТОП-20 индекс дэх компаниуд 4-р сарын 9-ний уналтаасаа аажмаар сэргэж эхэлжээ

ТОП-20 индекс дэх компаниуд 4-р сарын 9-ний уналтаасаа аажмаар сэргэж эхэлжээ


Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индекс 2025 оны 4-р сарын эхний арилжааны өдөр 49,557.97 нэгж байсан бол 4-р сарын 9-нд 46,334.37 нэгж болж, 7 хоногийн дотор -6.5 хувиар буурсан. ТОП-20 индекс ингэж огцом унасан шалтгаан нь ногдол ашгийн дараах нөлөө (ex-dividend effect) болон улирлын шинж чанарын уналттай холбоотой юм. 

Хөрөнгийн зах зээл аажмаар сэргэж байгаа бөгөөд ТОП-20 индекс ч мөн уналтаасаа сэргэж, 6-р сарын 24-ний сүүлийн арилжаагаарх хаалтын ханш 48,090.25 нэгж хүрчээ. Уг дүн нь 4-р сарын 9-ний хаалтын ханштай харьцуулахад 3.8 хувь өссөн дүн бол 4-р сарын 1-ний ханштай харьцуулахад -3.0 хувиар унасан дүн юм. 

Ийнхүү ТОП-20 индекс уналтаасаа сэргэхэд Говь ХК (GOV) болон хүнс үйлдвэрлэлийн салбар дахь компаниудын хувьцааны ханш сэргэсэн, мөн Тавантолгой ХК (TTL) ба санхүүгийн салбарын компаниудын хувьцааны ханшийн уналт багассан нь нөлөөллөө.

Харин Монгол Шуудан ХК (MNP), Инновейшн Инвестмент ХК (QPAY) болон Монложистикс Холдинг ХК (MLG) нарын хувьцааны ханш 4-р сарын 9-нөөс хойш унажээ. Монложистикс Холдинг ХК (MLG) ба Монгол Шуудан ХК (MNP) бусад компаниас ялгаатай нь 4-р сарын үеэр онцлох өөрчлөлтгүй байсан ч 6-р сарын 24-ний байдлаар ханш нь 2.5-2.7 хувиар унасан байна. 

Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

"Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК

-

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

+976 7010-0261


Бусад мэдээ