ТОП-20 ИНДЕКСИЙН САГСЫГ ШИНЭЧИЛЛЭЭ
Монголын Хөрөнгийн Биржийн "Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай" журмын дагуу үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч гол үзүүлэлт болох ТОП-20 индексийн сагсыг жилд 1 удаа шинэчлэн тооцоолдог билээ. Уг журмын дагуу ТОП-20 индексийн сагс шинэчлэгдэж, 2020 онд ТОП-20 индексийн сагсыг дараах үнэт цааснууд бүрдүүлэхээр боллоо. Үүнд:
№ | Симбол | Үнэт цаасны нэр |
1 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК |
2 | ADB | АРД КРЕДИТ ББСБ ХК |
3 | ADU | ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА ХК |
4 | AIC | АРД ДААТГАЛ ХК |
5 | APU | АПУ ХК |
6 | BDS | БИ ДИ СЕК ҮЦК ХК |
7 | ERDN | ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХК |
8 | GOV | ГОВЬ ХК |
9 | INV | ИНВЕСКОР ББСБ ХК |
10 | LEND | ЛЭНДМН ББСБ ХК |
11 | MBW | МОНГОЛ БАЗАЛЬТ ХК |
12 | MFC | МОНОС ХҮНС ХК |
13 | MIK | МИК ХОЛДИНГ ХК |
14 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ ХК |
15 | MNP | МОНГОЛ ШУУДАН ХК |
16 | SHG | ШАРЫН ГОЛ ХК |
17 | SUU | СҮҮ ХК |
18 | TTL | ТАВАН ТОЛГОЙ ХК |
19 | TUM | ТҮМЭН ШУВУУТ ХК |
20 | UID | УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР ХК |
2019 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн сагсыг шинэчлэхэд өмнөх сагсад багтаж байсан 13 компани хэвээр үлдэж, "Гутал" ХК, "Айтүүлс" ХК, "Хай Би Ойл" ХК, "Женко тур бюро" ХК, "Махимпекс" ХК, "Дархан нэхий" ХК, "Талх чихэр" ХК-иуд хасагдаж, шинээр “Ард кредит ББСБ” ХК, “Инвескор ББСБ” ХК, "Монос хүнс" ХК, "Түмэн шувуут" ХК, ''Шарын гол" ХК, "Улсын их дэлгүүр" ХК, "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн" ХК-иуд нэмэгдэн шинэчилсэн сагсыг бүрдүүлж байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ