{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
TRQ: 2018-2025 ОНД “ОЮУ ТОЛГОЙ”-ИЙН ЗЭСИЙН ГАРЦ 340 ХУВИАР, АЛТНЫ ГАРЦ 150 ХУВИАР ӨСНӨ
Түүхий эдийн зах зээл

TRQ: 2018-2025 ОНД “ОЮУ ТОЛГОЙ”-ИЙН ЗЭСИЙН ГАРЦ 340 ХУВИАР, АЛТНЫ ГАРЦ 150 ХУВИАР ӨСНӨ


Торонто болон Нью-Йоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise Hill Resources” компани “BMO Global Metals and Mining Conference”-ийн үеэр “Оюу Толгой” төслийн талаар танилцуулга хийсэн байна. Олон улсын хэмжээнд гурав дахь том зэсийн уурхай болох төлөвтэй байгаа “Оюу Толгой” төслийн зэсийн гарц 2018-2025 онд 340 хувиар өснө гэж тооцож байна. Мөн хугацаанд алтны гарц 150 хувиар өснө гэж “Turquoise Hill Resources” мэдээллээ. Үүнээс гадна 2014-2017 оны III улирал хүртэлх хугацаанд “Оюу Толгой”-ийн төслийн үйл ажиллагааны бэлэн мөнгөний урсгал хоёр тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин 2022-2026 онд чөлөөт мөнгөн урсгал 9.5 тэрбум ам.доллар болно гэж тооцжээ. 2025 онд “Оюу Толгой”-ийн бүтээгдэхүүний гарц оргил үедээ хүрэх хүлээлттэй байгаа юм. Харин 2017-2025 он хүртэл цахилгаан автомашины хэрэглээнээс хамаарч үүсэх зэсийн эрэлт ойролцоогоор зургаа дахин нэмэгдэнэ гэж “Turquoise Hill Resouces”-ийн танилцуулгад дурджээ. “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулагч “Rio Tinto” компанийн тухайд зарим хөрөнгөө худалдсанаар 2018 онд таван тэрбум гаруй ам.долларын хөрөнгө босгож магадгүй гэж “UBS” банк мэдээллээ. Компани “Pacific Aluminum”-ийн нэгжээ худалдсанаар 1.8-2.3 тэрбум ам.доллар хүлээн авах, Канадын “Iron Ore Company”- аас 1.3-1.6 тэрбум ам.доллар, “Grasberg”-ийн алт, зэсийн төсөл дэх хувиасаа 3.8 орчим тэрбум ам.долларын хөрөнгө татах боломжтой гэж шинжээчид тооцоолж байна.

Үүнээс гадна “Rio Tinto” Оман дахь “Sohar”-ийн хайлуулах үйлдвэр дэх хувиа худалдах боломжийг эрэлхийлж магадгүй байгаа аж. Тийм учраас “Rio Tinto” компани хувьцаагаа эргүүлэн худалдаж авах 2.7 тэрбум ам.долларын хөтөлбөрөө нэмэгдүүлэх, мөн наймдугаар сард хагас жилийн үзүүлэлтээ гаргах үеэр онцгой ногдол ашиг олгох боломжтой болж магадгүй гэж “UBS” банк үзлээ.


Эх сурвалж: BloombergTv.mn


Бусад мэдээ