{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
TRQ: “ОЮУ ТОЛГОЙ”-ИЙН ГҮНИЙ УУРХАЙН V БОСОО АМНЫ НЭВТРЭЛТ ЭЦСИЙН ГҮНД ХҮРСЭН
Түүхий эдийн зах зээл

TRQ: “ОЮУ ТОЛГОЙ”-ИЙН ГҮНИЙ УУРХАЙН V БОСОО АМНЫ НЭВТРЭЛТ ЭЦСИЙН ГҮНД ХҮРСЭН


“Оюу Толгой”-ийн гүний уурхайн V босоо амны нэвтрэлтын ажлыг гүйцэтгэж, эцсийн гүн буюу 1178 метрийн гүнд хүрсэн талаар “Turquoise Hill Resources” компани мэдээллээ. 2017 оны IV улиралд энэхүү V босоо амны бохир агаар зайлуулах сэнс суурилуулах ажлыг эхэлж, 2018 оны II улиралд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. V босоо ам нь 6.7 метрийн диаметртэй, агааржуулалтын үүрэгтэй хоолой бөгөөд улмаар энэ нь гүний уурхайн үйл ажиллагааны хүчин чадлыг сайжруулахад тустай юм байна. Үүнээс гадна II босоо амны нэвтрэлтийг нэгдүгээр сард дуусгажээ. 2018 оны туршид тоноглолын ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа аж. Ийнхүү гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил амжилттай үргэлжилж байгаа гэдгийг “Turquoise Hill Resources” компани онцолж байна. Харин хувьцааны ханшийн хөдөлгөөнийг харвал Торонтогийн Хөрөнгийн биржид мягмар гарагт 1.17 хувиар буурчээ. “Rio Tinto”-ийн хувьцааны ханш Австралийн Хөрөнгийн биржид 0.67 хувиар өсөж лхагва гарагийн арилжааг эхэллээ.


Эх сурвалж: BloombergTv.mn


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news