{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"ТҮМЭН ШУВУУТ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГА АВАХ МЭДЭЭЛЭЛ

"ТҮМЭН ШУВУУТ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГА АВАХ МЭДЭЭЛЭЛ


Image result for монголын хөрөнгийн биржМонголын хөрөнгийн биржийн үнэт цаасаа  олон нийтэд санал болгон гаргаж буй 2019 оны анхны компани болох "Түмэн  шувуут" ХК нь нийт хувьцааныхаа 25 хувь буюу 50 сая ширхэг хувьцааг нэг  бүрийг нь 200 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалж, нийт  10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн  сурталчилгааг эхлүүлээд байна. 

Үнэт цаасны худалдан авах захиалгыг  "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гишүүн бүх үнэт цаасны компаниудаар  дамжуулан 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 1 дүгээр сарын  31-ний өдрийн 15:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд худалдан авах  захиалгыг МХБ-ийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын  дагуу тогтсон үнийн аргаар авах юм. 

Нийтэд санал болгож буй хувьцааны худалдан  авах захиалгын хэмжээ нийлүүлэлтээс давсан тохиолдолд суурь хуваарилалт  буюу нийт захиалга өгсөн хүний тоонд тэнцүү хуваан олгох  дүнг 3 тэрбум  төгрөгөөр тооцож, үлдэх 7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасыг  нийт захиалгын мөнгөн дүнтэй харьцуулан хувь тэнцүүлэн хуваарилна. 

Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү.


Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж


Бусад мэдээ