"ТҮМЭН ШУВУУТ" ХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ТАЙЛАН ИРҮҮЛЛЭЭ
Монголын хөрөнгийн биржид 2019 онд шинээр үнэт цаасаа бүртгүүлж, олон нийтээс 10 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн "Түмэн шувуут" ХК нь татан төвлөрүүлсэн хөрөнгийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар дараах байдлаар зарцуулсан тухай тайлан ирүүлсэн байна. Үүнд:
- Өндөглөгч тахианы аж ахуйг өргөтгөх - 1.8 тэрбум төгрөг;
- Шинээр 200,000 шувууны аж ахуй байгуулах - 842 сая төгрөг;
- Сангасны бордооны үйлдвэр байгуулах - 1.1 тэрбум төгрөг;
- Усалгаатай тариаланг өргөжүүлэх - 889.2 сая төгрөг.
Тайлангийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж
Бусад мэдээ