{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ТҮҮХИЙН ШИНЭ ХУУДАС - “ТИ ДИ БИ СЕКЬЮРИТИС”

ТҮҮХИЙН ШИНЭ ХУУДАС - “ТИ ДИ БИ СЕКЬЮРИТИС”


Эрхэм хүндэт харилцагч Танаа,

“Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК нь үйл ажиллагаагаа төрөлжүүлэн, дүр төрхөө шинэчлэн тодорхойлох зорилгоор оноосон нэрээ 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК (TDB Securities) болгон өөрчиллөө. 

Тус компани нь санхүүгийн зах зээлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, туршлагыг дотоодын зах зээлд нэвтрүүлэн, хөрөнгө оруулалтын банкны цогц үйлчилгээг мэргэжлийн түвшинд харилцагчдадаа хүргэн ажиллаж буй өөрийн гэсэн өнгө төрх, соёлыг бий болгосон зах зээлд тэргүүлэгч үнэт цаасны компани юм.

Бид хөрөнгийн зах зээлийн түүхийг 10 жилийн турш амжилттай бичилцсэн компанийн хувьд харилцагчдаа дэлхийн санхүүгийн зах зээлийн үсрэнгүй хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг илүү хүртээмжтэй болгох зорилгоор дижитал шилжилт, инноваци хөгжлийг дараагийн түвшинд хүргэж, энгийн хялбар амьдралын NEW NORMAL хэв маягийг бүтээхээр түүхийн шинэ хуудсаа нээж байна. 

Үргэлж хамт байж, шинэчлэл бүрийг дэмжин, урам зоригоор тэтгэж байдаг Эрхэм харилцагч та бүхэндээ баярлалаа.

Хүндэтгэсэн,

“Ти Ди Би Секьюритис ҮЦК”-ийн хамт олон


Жич: Компанийн нэр өөрчлөгдөж буйтай холбоотойгоор компанийн хаяг, байршил, дансны дугаар, холбоо барих мэдээлэлд өөрчлөлт орохгүй бөгөөд үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.

Эрхэм харилцагч та www.tdbsecurities.mn вэб хуудсаар дамжуулан онлайн арилжааны системдээ хандаарай.


Бусад мэдээ