{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ТӨВ БАНК: ГВАН 3.26 ТЭРБУМ АМ. ДОЛЛАРЫГ ДАВЖ, СҮҮЛИЙН 5 ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЭЭД БАЙНА

ТӨВ БАНК: ГВАН 3.26 ТЭРБУМ АМ. ДОЛЛАРЫГ ДАВЖ, СҮҮЛИЙН 5 ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЭЭД БАЙНА


Тавдугаар сард Монгол Улсын гадаад валютын албан нөөц 3.26 тэрбум ам.долларт хүрч, 2013 оны тавдугаар сараас хойших дээд түвшинд хүрээд байна. Өөрөөр хэлбэл гадаад валютын албан нөөц тавдугаар сард өмнөх сараас 9.3 хувиар, жилийн дүнгээр 2.6 дахин өсөөд байгаа юм. Тавдугаар сард төлбөрийн тэнцэл 201.7 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх сараас 248.7 сая ам.доллараар, өмнөх жилийн мөн үеэс 303.1 сая ам.доллараар тус тус сайжирсан үзүүлэлт болжээ. Төлбөрийн тэнцлийн ашиг нэмэгдэхэд дэлхийн зах зээл дэх эрдэс түүхий эдийн үнэ, Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн, Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 167.5 сая ам.долларыг Монгол Улсад олгосон зэрэг нь эергээр нөлөөлсөн байна. Цаашид төлбөрийн тэнцлийн ашиг өсөх хандлагатай байна гэж Монголбанк мэдээлж байгаа юм.


Эх сурвалж: BloombergTv.mn


Бусад мэдээ