{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ТВИТТЕР КОМПАНИЙН ТЕСЛА ДАХЬ НӨЛӨӨЛӨЛ

ТВИТТЕР КОМПАНИЙН ТЕСЛА ДАХЬ НӨЛӨӨЛӨЛ


Элон Маск эрхмийн Твиттер компанийг худалдан авахтай холбоотойгоор түүнийг өөрийн эзэмшиж буй Тесла компанийн хувьцаагаа зарна гэх эрсдэл нь өнгөрсөн Мягмар гарагт хөрөнгө оруулагчдыг айдаст автуулаад байсан билээ. Одоогийн байдлаар уг сошиал медиа платформын компанийг худалдан авахад орох хувьцааны арилжаа аль хэдийн дууссан байж магадгүй байна.

Тэрээр Мягмар гарагаас Пүрэв гарагийн хооронд нийтдээ 8.5 тэрбум ам.долларын үнэ бүхий Тесла компанийн хувьцааны арилжааг хийсэн бөгөөд энэ үед хувьцааны үнэ 12 орчим хувиар буурсан байна. Пүрэв гарагийн орой тэрээр өөрийн Твиттер хуудсаараа дамжуулан дахин Тесла компанийн хувьцааг зарах бодолгүй байгаагаа илэрхийлсний дараа Тесла компанийн хувьцаа Баасан гарагт 5 хувиар өссөн байна.

Тесла компанийн үнэлгээнд тус компанийн ирээдүйд хийхээр төлөвлөж буй төслүүд нь гол нөлөөллийг үзүүлдэг билээ. Эдгээрээс дурдвал 2024 онд хийхээр төлөвлөж буй жолоочгүй роботакси, мөн роботын төсөл “Optimus“ байна. Эдгээр томоохон төслүүдийг хийж чадна гэдэгт хөрөнгө оруулагчид тус компанид итгэж буй нь Элон Маск эрхэмтэй холбоотой билээ.

Элон Маск эрхмийн хувьд өөр том компанид давхар ажиллахаар болсон нь түүний Тесла дахь дараагийн том төслүүдэд зарцуулах цаг хугацааг багасгах эрсдэлтэй болгож байгаа бөгөөд мөн тэрээр шинэ компанидаа томоохон өөрчлөлт хийх гэж буй тул амрах зав тун бага байхаар байгаа юм.

Түүний сансрын "SpaceX" компанийг удирдаж байгаа нь түүний олон ажил хийх ер бусын чадварыг харуулж байгаа хэдий ч нэг хүн хэчнээн өөр чиглэлд, хэр хэмжээнд төвлөрч чадах вэ? Тесла компанийн хөрөнгө оруулагчид ноён Маскийн чөлөөт сэтгэлгээний үр шимийг хүртсээр ирсэн ч энэ тохиолдолд өөр байж болох юм. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ